Uncategorized

“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ОРЧИМД АМЬДАРДАГ МАЛЧИН БҮРД 15 САЯЫН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОНО”

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн явцын талаарх мэдээлийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өглөө. Тэрбээр “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хувьд нүүлгэн шилжүүлэх ажил бүрэн хангагдсан. Хятадын талд зээлийн тусгайлсан хэлэлцээр хийх хэлцэл эд хийгдэж байна. Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын хувьд нөлөөлөлд автаж буй 271 өрх, 1200 иргэнд нөхөн олговор олгоно. Одоогийн мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалтын дагуу нөлөөлөлд авсан иргэдэд үндсэн хөрөнгөд л нөхөн олговор олгох ёстой. Гэвч манай малчдад үндсэн хөрөнгө бага байдаг юм байна. Нөхөн олговрын хэмжээ шинээр ажил, амьдралаа эхлүүлэхэд хангалттай бус байна гэж үзсэн тул биет бус нөлөөллийн нөхөн олгово олгохоор болсон. Ингээд нэг иргэнд 15 сая нэг зуун мянган төгрөг олгохоор болсон” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!