Uncategorized

А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхийн НДШ-ийг төр даадаг болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 8-нд байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтаас бүх шатны Засаг дарга, нийгмийн хэлтсийн дарга нарыг оролцуулан өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулахыг даалгасан. Өнөөдрийн хуралдаанд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, мөн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нарыг байлцуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг шуурхай шийдвэрлэхийг даалгалаа.Тус тэмдэглэлд 26 асуудлыг тусган оруулсан байгаа. Эдгээриээс хамгийн чухлыг товч дурдъя. Тархины саажилттай, уналт таталттай хүүхдүүдийн уналт таталтын эсрэг эмийн хангамжийг яаралтай шийдвэрлэж, төлбөрийг төрөөс даах, байнгын асаргаатай шаардлагатай хүнд хүүхдүүдийн түгээмэл хэрэглэдэг эмийг шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгасан. Саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд ёзоорын мэдрэлийг таслах хагалгаа хийлгэхээр гадаад улсыг их зорьдог. Энэхүү хагалгааг олон хүүхдэд хүртээмжтэй байлгахын тулд Монгол Улсдаа энэхүү хоёр нэр төрлийн хагалгааг хийх, төлбөрийг төрөөс даах асуудлыг судалж, есдүгээр сард багтаан танилцуулж, шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт даалгасан.Эмнэлгийн хяналтад байдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа, хөдөлмөр эрхлээгүй эцэг эхчүүдийн асуудлыг хэлэлцэж, аль нэг эцэг, эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 18 нас хүртэл нь төрөөс даадаг байх зохицуулалтыг хуульд оруулахыг надад даалгасан. Бид бол нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барихаар ажиллаж байна. Одоогийн байдлаар гурван хууль өргөн баригдсан байгаа. Хоёр хууль боловсруулагдаж байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр 188,000 байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 288,000-аар олгож ирсэн. Энэ 288,000 мянгыг 2023 оны төсөвт үргэлжлүүлэн суулгаж, 288,000-аар олгодог байхаар шийдвэрлэх, цаашдаа нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг даалгалаа” хэмээв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!