Uncategorized

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Даваа гаригт батлан даалтад гаргажээ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Даваа гаригт батлан даалтад гаргажээ. Түүнийг нэг сарын хугацаагаар баривчлах шийдвэрийг шүүхээс өнгөрөгч дөрөвдүгээр сард гаргасан юм. Тодруулбал, Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, дахин нэг сараар цагдан хорих хугацааг нь сунгаад байсан юм.Авлигатай тэмцэх газраас /АТГ/ дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг авсан талаар мэдээлсэн. Ингэхдээ АТГ-ын мөрдөгчид Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт болон Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтууд хураан авсан талаар мэдээлж байв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!