Uncategorized

ШУУРХАЙ:Цагаан хуаранхотхоны хогийн цэгээс 40 орчим насны эмэгтэйн муудсан цогцосыг шуудайнд хийгээд хаясан байжээ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооноос өнгөрөгч шөнө /2022.06.14-15/ шуудайнд хийсэн 40 орчим насны эмэгтэй хүний цогц олджээ.Тодруулбал,Өчигдөр 15:14 цагт “Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэг дээр шуудайн дотор хүн хийгээд хаясан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу очиход эмэгтэй хүний цогцсыг шуудайнд хийгээд хаясан байжээ. Шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа аж.Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар эмэгтэйн цогцсыг Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Цагаан хуаран” хотхоны хогийн цэгээс олсон байна. Тухайн цогцос муудаж, танигдахын аргагүй болсон байсан бөгөөд 40 орчим насны эмэгтэйн байх магадлалтай байгаа аж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!