Uncategorized

Путин комд орж, залгамжлагчийг нь хайж байна

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл үе үе гарч, энэ нь батлагддаггүй ч ихээхэн шуугиан тарьдаг. Тэр дундаа дайн эхэлснээс хойш “Путин хорт хавдар туссан”, “залгамжлагчаа хайж байгаа”, “эрх мэдлээ шилжүүлнэ” гэх зэрэг улам ихээр гарах болсон юм. Ийм мэдээлэл голчлон барууны шар хэвлэлүүд болон Украины хэвлэлээр ихээхэн гарсаар байгаа. Энэ удаад Украины “Обозреватель” сайт Путинийг “комд орсон” гэх мэдээллийг түгээжээ. Энэ мэдээлэлд, Владимир Путин хорт хавдраа эмчлүүлэхээр мэс засалд орсон ч хагалгаа амжилтгүй болж, улмаар комд орсон гэх мэдээллийг тагнуулаас авсан хэмээн онцолсон байна. Улмаар Путиний хүрээллийнхэн эрх мэдлийг шилжүүлэх, залгамжлагч хайх ажлыг эхлүүлсэн гэж тагнуулынхан Кремль дэх эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр сонины редакцид мэдээлэл өгчээ.Тагнуулынхны мэдээллээр, ОХУ-ын Ерөнхийлөгч сэхээн амьдруулах тасагт байгаа бөгөөд түүнийг хиймэл амьсгалын аппаратаар амьд байлгаж байгаа гэнэ. Путиний тархи үхжиж эхэлсэн, өвдөлт огт мэдрэхгүй байгаа гэх бүх шинж тэмдэг илэрч байгаа гэж тагнуулынхан өгүүлжээ. “Дарангуйлагчийн хүрээллийнхэн Путиний биеийн байдлын талаарх мэдээллийг нуухаар шийдсэн нь илт. Тэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн залгамжлагчийг олох хүртлээ хэнд ч энэ талаар мэдэгдэхгүй байхаар шийдсэн” хэмээн Обозреватель онцолжээ. Түүнчлэн, залгамжлагчийг олох хүртэл олны өмнө Оросын Ерөнхийлөгчийн “ихэр” гарна, ингэснээр хүмүүс түүнийг Путин гэж итгэнэ хэмээн мэдээлсэн байна. Өмнө нь, Путиний эрүүл мэндийн талаарх мэдээлэл олонтаа гарсны дараа Украины тагнуулын газрын дарга Украины хэвлэлд ярилцлага өгөхдөө “Путин хорт хавдартай нь үнэн” хэмээн мэдэгдэж байлаа.Түүний өгүүлснээр, дайн эхэлснээс хойш Путиний амь насанд халдах оролдлого гарч байсан, мөн Путин хорт хавдар туссан гэдэг нь үнэн бөгөөд гэхдээ “өнөө маргаашгүй үхчихгүй, дахин хэдэн жил амьдрах” гэнэ. Харин ийм мэдээллүүд олноор гарсны дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Путиний эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг няцааж байсан юм. Түүнчлэн, Оросын ЮКОС газрын тос, хийн компанийн захирал асан Леонид Невзлин энэ төрлийн мэдээллийг зориудаар бэлтгэсэн ажиллагаа хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Түүний өгүүлснээр Ерөнхийлөгч Владимир Путиний өвчний талаарх мэдээлэл нь Оросын Холбооны Аюулгүй байдлын албаны төлөвлөгөөт тусгай ажиллагаа бөгөөд энэ нь Путин болон түүний хүрээллийнхэнд ашигтай гэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!