Uncategorized

Арслангийн баримлыг төсвийн мөнгөөр биш Хэнтийн БТСГ-ын ажилчид барьжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Чингис хотод баригдсан нэгэн баримал олны анхаарлыг татаж, хэл ам дагуулав. Тухайн хөшөө босоод зогсч буй арслангийн дүртэй бөгөөд “зогдортой усны үхэр” хэмээн шүүмжлэгдэв. Мөн тухайн хөшөөг 160 сая төгрөгөөр босгосон гэх мэдээлэл ч цацагдаад байна. Хэнтий аймаг хөшөө дурсгал, түүхэн барилгаараа тэргүүлдэг төсвийн мөнгийг үрдэг тул ам уралдах шүүмжлэх хүмүүс олон байгаа юм.Иймд би эл хүрэл өнгөтэй арслангийн тухай мэдээллийг нягтлахаар хайж үзлээ. Хамгийн түрүүнд тус баримал Чингис хотын биеийн тамир спортын газрын гадаа байдаг болох нь тодорхой болов. Саяхан баригдсан шинэ баримал биш бөгөөд 2017 онд барьжээ. Төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр, Чингис хотын БТСГ-ын байгууллагын ажилчид өөрсдөө сайн дураараа барьсан гэдэг мэдээлэл байна. Ингэхдээ хуучин барилгын чулуу түүж дотор дүүргэлтийг нь хийж, төмөр рам зангидах, гагнуурын ажлыг байгууллагын ажилтнууд нь өөрсдийн гараар хийж гүйцэтгэсэн аж.Мэргэжлийн бус хүмүүс хийсэн тул загвар хийцийн хувьд алдаа гарсан гэгдэж байна. Харин саяхнаас өнгийг нь сэргээж будсанаар ийн олны хараанд өртжээ. НЭМЭЛТЭЭР ОЛДСОН МЭДЭЭЛЭЛ: “БТСГ-ийн хамт олон ийм арслан юм барья” гэж санаачлаагүй. н.Шархүү агсан барьж эхлүүлээд явж байсан. Улмаар хөлс мөнгөнд нь асуудал гарсан тул гомдоод орхисон гэдэг мэдээлэл эх сурвалж өгөв. Иймд жолооч н.Ганбаярын удирдлагаар аймгийн БТСГ-ын хэдэн дасгалжуулагч, залуус гүйцээсэн байна. Аймгийн арслан цолтонгууд тус бүр 100 мянган төгрөг өгсөн гэгддэж байгаа юм. Лондон дахь арслангийн барималтай жишигдэж “Энэ чинь сурреалист буюу хийсвэр дүрслэлийн баримал буюу урлаг ойлгохгүй юм даа. Заавал бодит амьтантайгаа адилхан байх албагүй. Монголоор дүүрэн ийм чиглэлийн баримал байхад одоо хүртэл гайхацгаасаар” гэх шүүмжлэлийн хариуд ийм мэдээлэл олдов.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!