Uncategorized

Б. ШҮҮДЭРЦЭЦЭГ: Эмнэлгийн төлбөрт төлсөн мөнгөө нэхэмжлэхэд гурван хүүхэдтэй хохирч үлдсэн бүсгүйд ямар хэцүү байгаа бол

Зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудастаа Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэгийн талаар ийн бичжээ. Тэрбээр “Хань ижлээ сэхээх гэж найман сар гадаадад сахиж, эх орондоо ирээд үүрд алдсан. Эмнэлгийн төлбөрт төлсөн мөнгөө нэхэмжилхэд шуналт ихтэй гэж чичлэгдэж, гурван хүүхэдтэй хохирч үлдсэн бүсгүйд ямар хэцүү байгаа бол. Солонгосын өндөр зэрэглэлийн эмнэлгийн сэхээнд өвчтөнийг найман сар хэвтүүлсний төлбөр хэд гарах вэ. Энгийн өрөө нь зөвхөн хэвтэх төлбөр өдрийн 200000-300000 вон байдаг аж. Үүнийг өдрөөр нь үржүүлэхэд их хэмжээний төлбөр гарна. БНСУ-ыг зориход онгоцны тасалбар, визний төлбөр, энэ гэр бүл ажил бизнесээ зогсоосноос үүдэн олох байсан орлого, хайртай дотны хүнээ үхлүүт болсноос, сахиж байхдаа амссан сэтгэл санааны хохирол, талийгчийн амьд мэнд байсан бол гэр бүлээ авч явахын төлөө зүтгэх байсан ирээдүй, үр хүүхэд дотныхны үүрдийн уй гашууг бол бүр хэн ч ярихгүй зөвхөн хохирогчийг буруутгах нь ямар аймшигтай агаад зүрх сэтгэлгүй юм бэ” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!