Uncategorized

Х.НЯМБААТАР СЭТГҮҮЛЧ Г.ГЭРЭЛМААГААС ӨӨРӨӨ УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ

Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж, цуглаан зохион байгуулж байна. Сэтгүүлчдийн төлөөлөл, “Бид хэн нэгнийг огцор гэж энд цуглаагүй. Бид энд гурван шаардлага дэвшүүлж байна. 1. Сэтгүүлч Н.Гэрэлмаа болон зураглаачийн бичсэн мэдээллийг яагаад устгаснаа хэлнэ үү 2. Хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд цагдаагийн байгууллага дахин сад битгий учруулаач 3. Цагдаагийн албан хаагч өөрийн биеэр сэтгүүлч Н.Гэрэлмаа болон зураглаачаас уучлалт гуйхыг шаардаж байна “Сэтгүүлчийн эрх чөлөө гэдэг нь нийтийн, ард иргэдийн эрх чөлөө. Сэтгүүлчийн эрх чөлөөнд халдаж байгаа нь иргэдийн мэдэх эрхэнд халдаж байна гэсэн үг. Бид энд хэн нэгэн дарга, улс төрчийг огцруулах гэж цуглаагүй. Иргэдийн мэдэх эрхийг битгий зөрчөөч, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд бүү халдаач хэмээн цуглаж байна” гэлээ.News.mn сайтын Ерөнхий эрхлэгч Ш.Оюунчимэг: “Бид аль нэг өндөр албан тушаалтныг огцруулах шаардлага тавиагүй. Залуусын жагсалыг сурвалжилсан сэтгүүлчдийн биед мөн халдсан тохиолдол бий. Ийм жишээ олон. Бид цар тахлын үеэр иргэдэд мэдээлэл хүргэх, дамжуулах үүргээ гүйцэтгэж чадаагүй. Манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 22 байраар ухарсанд эрх баригчид дүгнэлт хийх шаардлагатай. Хууль зүйн сайд Х.Нямбаатар сэтгүүлч Г.Гэрэлмаагаас өөрөө уучлал гуйх ёстой” гэв.Nuuts.mn сайтын сэтгүүлч С.Будрагчаа “Би сэтгүүлч Гэрэлмаагийн нүүр номондоо бичсэнийг уншаад  маш их цочирдлоо. Ажлаа хийж байсан сэтгүүлчийн гар утсыг шууд булаан авч, шууд дамжуулалтыг зогссосон. Сэтгүүлчийг уулын уруу руу унагаасан. Зургаан цагийн турш гар утсыг нь хураасан байна. Энэ хугацаанд тэр сэтгүүлчийн гар утсан дээрх бүх мэдээллийг авсан байх, хүний хувийн нууцад халдсан байж болзошгүй. Энэ хэргийн дараа тушаал биелүүлсэн цөөн цагдааг шийтгээд өнгөрсөн нь хангалтгүй” гэлээ.Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаяр “Цагдаа нар дээрээс тушаал авснаар л хөдөлдөг. Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт хариуцлага тооцох ёстой. Ж.Болд дарга хүний эрхийн мэдрэмжгүй байна. 100 жилийн настай МАН-д өөр хүний нөөц үгүй гэж үү. Ж.Болд дарга хаа байсан хуучны Эрүүгийн хуулийг дахин хэрэглэе гэж ярьдаг. Шүү цагдаад дуудагдаагүй редакц цөөн үлдлээ. Гэтэл бид ардчилсан улсад амьдарч байна. Сэтгүүлчид шүүх цагдаагийн үүдийг сахисаар байна” гэж хэллээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!