Uncategorized

Сэтгүүлч Г.Гэрэлмаа:Цагдааг ажлаас нь халах гомдол гаргаагүй, гаргах ч үгүй

Төв талбайд сэтгүүлчдийн тайван жагсаал болж байна. Цагдаагийн алба хаагчид биед нь халдаж камерын бичлэг болоод утасны бичлэгийг нь устгасан “хохироосон” гэх Г.Гэрэлмаа сэтгүүлч мэдээлэл өглөө. Тэрбээр “Өөрт ашигтай бичлэгээ гаргаж тавих нь мэдээж байсан. Цаашдаа гаргаж тавихгүй гээд байгаа бичлэгт олон зүйл бичигдсэн байгаа. Гэхдээ би өөрийнхөө төлөө тэмцэж байна. Цагдаагийн ар гэрийнхэн тэмцэх ёстой тэр эрхээ эдлээсэй. Надруу дайралтууд их ирж байна. Тэд үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Намайг элдэв муухайгаар хэлж доромжилж байна. Гэхдээ нэг л зүйлд шаардлага тавьж байгаа. Хамтдаа учраа олохгүй бол улстөрийн тоглоом болох гээд байна. Өнөөдөр Хуульзүйн сайдад үг хэлж чадаж байна бид бүхэн. Дээрээс нь бид нарыг улстөрчийн гар хөл гэж ярьж байна. Цагдаа нар ч мөн гар хөл болж ажилладаг шүү дээ. Бага цалинтай байж хоорондоо жийлцэж хэрэлдээд хэрэггүй юм. Ямар нэгэн байдлаар хагаралдлаа гэхэд хэн ч юу ч хожихгүй дээ. Би цагдааг ажлаас нь халах гомдол гаргаагүй, гаргах ч үгүй. Гомдол гаргахыг хүсэхгүй байна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!