Uncategorized

БНЭУ-аас ирсэн Бурхан багшийн чандрыг үзэх гэж Соёлын сайд Ч.Номин очжээ

Бурхан багшийн Их дүйчэн өдөр билгийн тооллын зуны эхэн илүү сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу маргааш /2022.06.14/ болно. Энэ хүрээнд яг одоо БНЭУ-аас Бурхан багшийн их эрдэнийн дөрвөн ринсрэл /чандар/-ийг угтан авах ёслолын үйл ажиллагаа болж байна. Арга хэмжээнд Соёлын сайд Ч.Номин, Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц тэргүүтэй албан хүмүүс Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд очсон байна.Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц ” Энэтхэг улсаас Бурхан багшийн ариун чандрыг залж ирж буй. Бурхан багшийг таалал төгссөний дараа чандрыг нь найм хувааж улс орнуудад тараасан. Дөрвөн ринсрэл Монгол оронд заларч байгаа нь буянтай үйл болж байна. Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдана. Хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтой” гэсэн юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!