Uncategorized

Ч.Лодойсамбуу: Одоо бүр мэдээ ч бэлдэж болохоо байх нь. Ингэж дээрэлхүүлэхгүй ээ!

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: “Ийшээ орж болохгүй ээ гэхээр Орно оо гээд байдгаас л асуудал үүсдэг….” гэнээ. Цагдаа орж болохгүй гэсэн бол орж болохгүй гэж ямар хууль байдаг юм Baatarkhuu Buyant? Та нар хууль биш. Хууль л сахиулна. “Дээрээс ирсэн тушаал” гэж хууль байхгүй. Тэндээс мэдээ шууд дамжуулах нь яг ямар хууль зөрчсөн юм? Хоёр талын аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулж ажиллахад сайтын лайв ямар саад хийсэн юм? Та нар руу камер чиглүүлж ч болохгүй юу? Чи сэтгүүлч биз дээ Нармандах Сугар? Өчигдрийн лайвийг ухрааж үзээд тэнд юу болсоныг хараач. Цагдаа нар хүнийг өргөж явж байгааг бичээд эхлэнгүүт л камер хааж хөөж эхэлсэн. Энэ яаж байна гэсэн үг юм? Хэний аюулгүй байдлыг хэн яаж хамгаалаад байгаа юм? Хэвлэлийн алба гэдэг чинь даргын social security биш шүү дээ. Хоёр талыг холбох гүүр. Наад ажил чинь олон нийтийн олон эрхийг зөрчиж байна. Тэрийг нь та нар даргадаа ойлгуулах гэж наанаа хэвлэл хариуцаж байгаа. Ажлаа ойлгоод олигтойхон, хүн шиг байгаач! Сэтгүүлчид Даваа гарагт дархан цаазат Богдхан уулан дахь хотын даргын гэрийн гадаа эсэргүүцлээ илэрхийлж хэвлэлийн хурал хийх хэрэгтэй. Одоо бүр мэдээ ч бэлдэж болохоо байх нь. Ингэж дээрэлхүүлэхгүй ээ!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!