Uncategorized

Э.Мөнх-Эрдэнэ: С.Чулууны Хятадад зарсан түүхийн баримт Централ Таурын өндөртэй дүйцнэ

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Засгийн газар байгуулахдаа хамгийн их асуудал дагуулсан нэгэн сайдыг томилсон нь Соёлын сайд С.Чулуун байв. Тэрбээр Монгол-Хятадын байгууллагад харилцан солилцох журмаар дэлхийд ганц ч байж болох 640.000 нүүр архивын баримтыг Хятадад өгсөн байж болзошгүй асуудлыг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн Ахлах багш Г.Мөнх-Эрдэнэтэй тэргүүтэй хүмүүс эсэргүүцээд буй. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор С.Чулуунд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж байна. Энэ үеэр багш Г.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ “С.Чулуунд хариуцлага тооц гэдэг бичиг өгөхөөр ирлээ. С.Чулуунд хариуцлага тооцох асуудлыг үе үеийн ерөнхий сайд нарт журмын дагуу өгсөн. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч хариу өгөөгүй. Бид зөвхөн Монгол Улсад хадгалагдаж байсан ховор нандин Манж Чин Улстай холбоотой 640000 хуудас архивын материалын БНХАУ руу гаргасан.С.Чулууны Хятадад зарсан түүхийн баримтыг А4-ийн цаасаар хэвлээд давхарлаж тавихад Централ Таурын өндөртэй дүйцнэ Хийсэн гэрээ материал нь хариуцлагагүй хийгдсэн асуудал байна. Мөн дараагийн асуудал нь үндэсний төв номын санд хадгалагдаж байгаа Өндөр Гэгээн Занабазарын намтартай холбоотой зөвхөн Монгол Улсад байдаг үнэт зүйлийг БНХАУ-руу гаргасан асуудал байна. Гуравдугаарт оюуны хулгай хийж хамтран зохиогчдынхоо нэрийг бичихгүй бүтээл хэвлүүлэн ШУА-ын академич цолыг авсан. Үүнийг хэлсэн залуу судлаачдыг ална, тална гэсэн. Энэ асуудлыг сөхөгдсөнөөс хойш би буруугүй гэдэг төлбөртэй олон нэвтрүүлэгт орсон. МУИС-ийн багш Н.Анхбаярыг дарамталсан зурвас зэрэгтээ хариуцлага хүлээсэн. Холбогдох байгууллагуудын ажил маш удаашралтай байна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!