Uncategorized

БАРИВЧЛАГДСАН ИРГЭН: НАМАЙГ ӨЧИГДӨР АР.ХИЧИН БОЛГОСОН, ӨНӨӨДӨР ХАР ТАМ.ХИЧИН БОЛГОХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Дугуй цагаан орчимд байрлах Богдхан амралтын газрын шавар гэрүүдийг буулгаж, улмаар өчигдөр /2022.06.09/ тус амралтын газрын ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн баривчлав. Амралтын газрын зүгээс үйл ажиллагаа хэвийн явуулдаг, зөвшөөрлийнх нь хугацаа дуусаагүй байгаа тус амралтын газрын шавар гэрүүдийг шүүхийн шийдвэргүй, мэдэгдэл мэдээлэл ч өгөлгүй нураасанд гомдолтой буйгаа, цаашлаад хуулийн байгууллагад хандахаа мэдэгдээд буй.Баривчлагдсан иргэн өнөөдөр хэвлэлд мэдээлэл өгөх үеэрээ “Мэдэхгүй, сонсоогүй хэргээ маргааш үүрэХ магадлалтай болчихлоо. Монголд амьдрахаас айж байна. Намайг бараг хар там.хи хэрэглэсэн гэсэн. Би ингээд удаан тэмцвэл сонсоо ч үгүй юмаа хийсэн, хар там.хи хэрэглэсэн болох магадлалтай байна” хэмээн ярилаа. Мөн тэрбээр “Ямар үндэслэлээр баривчилж байна вэ гэсэн “мэдэхгүй ээ , дээрээс л тушаал ирсэн” гээд баривчилсан. Намайг хөл дээрээ тогтож чадахгүй хэмжээний ар.хи уусан гэж гүтгэсэн. Нураах шүүхийн шийдвэр гараагүй байхад, чоно борооноор гэдэг шиг өглөөгүүр, шөнөөр дайрдаг. Монгол мафижсан нь үнэн юм байна, хувийн өмчийг хүчээр дээрэмддэг болсон байна” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!