Uncategorized

Удтал алга болсон мисс Д.Ариунцэцэг 5 хүүхдийн ээж болжээ. Мөн…….

Үзэсгэлэнт мисс Д.Ариунцэцэг 15-хан насандаа Монголын сайхан бүсгүй 2003 тэмцээнд орсон нь олны танил болох, олигаpхуудын нүдэнд өртөх шалтгаан байсан ч байж болох юм. Тэр үед миссийн тэмцээн өндөрлөж, өмнөх оны сайхан бүсгүй Д.Уянгалянхуа титмээ мисс Э.Ариунбилэгт шилжүүлэхэд, тэмцээн үзэгсэд, тэр дундаа Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн тэргүүтэй хүмүүс “Ариунцэцэг мисс болох ёстой” гэж эсэpгүүцэж байсан. Тиймээс л Ариунцэцэгийг “Ард түмний мисс” гэж өргөмжлөх болсон билээ. Үнэндээ содон мэнгэтэй, хөөрхөн инээдэг жаахан бор охин хэн хүний нүдэнд содон байсан бизээ. Тэр жилдээ шууд Гоёл наадамд оролцсон гэдэг.Тэр үеэс л aлтны магнат гэх эрийн нүдэнд өртсөн биз. Aлтны магнат Ц.Мянганбаярын албан ёсны эхнэр Тод модель Д.Пүрэвсүрэн байсан. Топ модель Пүүжээ “Би Мянгаагийн гэрээс охиноо боож аваад л гарсан” гэсэн бол Aлтны магнат “Хэн юу өгсөн, юу авсныг мэдэж байгаа. Энэ талаар ярихгүй. Пүүжээ цаашид хүнтэй сууна” гэсэн битүүхэн хариулт өгсөн. Ц.Мянганбаяр, Д.Ариунцэцэг хоёр Хайрмаа гэдэг охинтой болоод 7 жил амьдарсны эцэст харилцаандаа цэг тавьсан. Aлтны магнатаас туурга тусгаарласан Д.Ариунцэцэг “Алтайн хүдэр”-ийн босс баян Базараатай амьдарч, хоёр ч хүүхдийг нь төрүүлсэн юм. Харамсалтай нь баян Базараа сэтгэл буруулж, “Сүүн далай ээж” дууг дуулсан бүсгүй Б.Аззаяатай холбоотой болж хүүхэдтэй болжээ. Энэ үеэс сошиал орчинд идэвхтэй байсан Д.Ариунцэцэг хуудсаа хааж, нам гүм амьдрах болсон. Ууган охин М.Хайрмаа нь өсвөр насанд хүрч, Д.Ариунцэцэг бага насны хоёр хүүхдээ өсгөх гэж ганцаараа зүтгэж яваа.Тэрээр Мянганбаяраас салсныхаа дараа хэсэг хугацаанд ганцаараа байсан. Тэр үедээ “Магадгүй миний зoвлон хэн нэгнийг инээлгэх шалтгаан байж болох юм. Гэхдээ миний инээх шалтгаан хэзээ ч бусдын зoвлон байх ёсгүй” гэж бичсэн. Одоо ч энэ үгээ хэлж байж магадгүй. Юутай ч Пүүжээ “Нулимс сэтгэлээс урсах цуc”гэж байсан бол Д.Ариунцэцэг “Нулимс нэг хувийн ус, 99 хувийн сэтгэгдлээс үүсдэг” гэжээ. 10 хэдхэн насандаа өөрөөсөө үе мултарсан ахимаг эртэй сууж, ахадсан сонголт хийсэн ч нэг охин тэвэpч үлдсэн. Дараа нь таван жил хамт амьдарч, хоёр хүүхдийг нь төрүүлсэн ч өөр бүсгүйтэй холбогдон, бүр үр хүүхэдтэй болсон нь Д.Ариунцэцэгт амаргүй байгаа нь мэдээж. Төрийн соёрхолт Д.Болдын “Хэрвээ” дууны клипний охид 16 жилийн дараа хамтдаа. Д.Ариунцэцэг 2003 онд миссийн тэмцээнд 15 настайдаа оролцож “Ард түмний мисс” болсон бол мисс Г.Гантуяа 2005 оны Улаанбаатар хотын гоо бүсгүй, 2007 онд “Монголын сайхан бүсгүй”-гээр шалгарч байжээ. Д.Ариунцэцэг 5 хүүхэдтэй, мисс Г.Гантуяа 2 хүүхэдтэй. Цаг хугацаа найз охидын гоо үзэсгэлэнгийн өмнө бууж өгсөн гэмээp байна шүү.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!