Uncategorized

САЙН МЭДЭЭ: Түүхэндээ анх удаа хорт хавдрын эсрэг эмийн туршилтад оролцсон бүх өвчтөн эдгэрчээ

АНУ-ын Memorial Sloan Kettering хавдар судлалын төвийн судлаачид Достарлима хэмээх эмийг шулуун гэдэсний хорт хавдартай 12 өвчинд туршжээ.Туршилтаас зургаан сарын дараа гайхалтай үр дүн гарч, бүх өвчтөний хорт хавдар устсан байна. Туршилтад хамрагдсан 12 өвчтөн химийн болон цацрагийн ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаагүй бөгөөд хавдрын II, III үе шатан дээрээ байжээ. Тийнхүү зургаан сарын турш гурван долоо хоногт тутамд достарлимабыг тариулсны дараа хавдар илрүүлэх MRI, PET, дурангийн шинжилгээ, биопси зэрэг шинжилгээ хийхэд бүгдэд нь хавдрын шинж тэмдэг илрээгүй байна.Достарлима хэмээх эм нь Жемперли гэдэг нэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд эндометрийн хорт хавдрын үед хэрэглэдэг, дархлаа эмчилгээний бэлдмэл юм.Харин энэ удаа эрдэмтэд тус эмийг шулуун гэдэсний хорт хавдрын эсрэг хүний биед хэрхэн нөлөө үзүүлэхийг судлахын тулд туршилтыг эхлүүлжээ. Туршилтын явцад өвчтөнүүдэд ноцтой гаж нөлөө илрээгүй. Харин дөрөвний гуравт нь ядрах, бие сулбайх, дотор муухайрах, биеэр нь юм туурах зэрэг гаж нөлөө илэрчээ.Энэхүү туршилтын эхний үр дүнгүүдээс үзэхэд өнөөг хүртэл мэдээлэгдсэн хорт хавдрын эсрэг төрөл бүрийн эмийн бэлдмэлүүдээс хамгийн үр дүнтэй нь ч байж магадгүй байна. Учир нь өмнө нь ямар ч хорт хавдрын эсрэг эмчилгээ ийм өндөр үр дүнд хүрч байгаагүй юм.Гэхдээ хорт хавдрыг мэс заслын бус аргаар эмчлэхэд дахин ургах магадлал 20-30 хувь байдаг аж. Тиймээс хавдар дахин гарч ирэх эсэхийг тогтоохын тулд судалгааны багийнхан туршилтад хамрагдсан 12 өвчтөнийг хяналтдаа байлгаж байна.Хойд Каролинагийн хорт хавдрын эмнэлгийн доктор Ханна К.Санофф туршилтын талаар Хэдийгээр үр дүн нь өөдрөг байгаа ч судалгаанд ашигласан эмчилгээний процедур нь одоогийн эмчилгээний аргыг орлож чадахгүй. Хими, цацраг туяан эмчилгээ хийлгэсний дараа тухайн өвчтөний биед бүрэн хариу үйлдэл үзүүлдэг. Харин мэс заслын бус аргаар эмчлэхэд өвчтөнүүдийн 20-30 хувьд хорт хавдар дахин ургадаг” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!