Uncategorized

Оюутолгой компани үндсэн ажилчдынхаа цалинг гурван хувиар нэмж даапаалжээ

Оюутолгойн ил уурхайн 100 гаруй ажилчид цалингаа нэмүүлэхээр өнөөдөр цуглаан хийж, компанийн удирдлага шаардлага хүргүүлж байна. Тэд Оюутолгой компанийн үндсэн ажилчид бөгөөд цалингаа 30 хувиар нэмэгдүүлэхийг хүсэж байна.Уурхайн хүнд нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг ажилчид үйлдвэрчний эвлэлийн холбоогоороо дамжуулан цалингаа 80 хувиар нэмэгдүүлэх хүсэлтээ компанийн удирдлагад хүргүүлсэн аж. Гэвч компаниас ажилчдын цалинг гурван хувиар нэмсэн байна. Цалингийн гурван хувийн нэмэгдэл бараан бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа учраас ажилчид дахин нэгдэж, цалингийн нэмэгдлийг эргэн харж, дахин судалж үзэхийг шаардаж, цуглаан хийж буй аж. Ажилчид цалинг хамгийн багадаа 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг ойрын хугацаанд гаргахыг шаардаж байна. Харин шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!