Uncategorized

Гэрийнхээ гаднаас сураггүй алга болсон хоёр настай хүүг эрэн хайж байна….Үртэй хүн бүр цааш нь Шейрлээрэй

Гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн “Цагаан гарам” гэдэг газар бага насны хүүхэд тавдугаар сарын 30-ны өдрийн 11:00 орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон бөгөөд “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тавдугаар сарын 30-ны өдрийн 17:15 цагт хүлээж авсан байна.Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн И /2 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. Зургаадугаар сарын 2-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!