Uncategorized

Б.Болдсайхан эмч Говь-Алтай аймгийн хүндэт иргэн боллоо

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Болдсайханд “Аймгийн хүндэт иргэн” цол тэмдгийг гардууллаа.”Бундан”, “Хязгаараас чинад”, “Зүрх мартахгүй” төслийн баг хамт олон энэ өдрүүдэд аймгийн бүх сумд, Ховд аймгийн урд бүсийн сумд, Өвөрхангай аймгийн зарим сумдад ажиллаж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж байгаа билээ.Тус багийнхан тавдугаар сарын 31-нд Есөнбулаг сум, зургаадугаар сарын 1-нд Тайшир, Шарга, Халиун, Дэлгэр сумдын хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээн авч үзлэг хийсэн юм.Өчигдрийн үзлэгийн өмнө аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төгрөг сумын уугуул Бундангийн Болдсайханыг хүлээн авч уулзаж, “Хүндэт иргэн” шагналыг гардууллаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!