Uncategorized

МУГЖ дуучин Т.Ариунаа олон мянган хүнийг баярлуулахаар болжээ

Гал цог, эрч хүчээрээ фэнүүдээ үргэлж байлдан дагуулдаг МУГЖ Төмөрийн Ариунаа. Тавь гарсан яваа хэдий ч, тэр тийм нэг асч дүрэлзсэн галтай цогтой хэвээрээ. Залуу халуун явсан үеийнх шигээ “эpос” хэмээн дуудуулахаа больсон ч, тэр скaндал дагуулсаар төдийгөөс өдийг хүрчээ. Дуучин Т.Ариунаа багадаа тийм ч мундаг сайн сурлагатай байгаагүй гэдэг. Онц сурдаггүй ч гэлээ түүнд уйгагүй оролдлого, хэзээ ч шантардаггүй зан чанар байсан гэдэг. Иймдээ ч одоог хүртэл олны анхааралд байдаг бизээ.Сошиал орчинд тун идэвхтэй тэрээр өөрийн цахим хуудаснаа сонсогч фенүүддээ нэгэн баярт мөчөөсөө хуваалцсан юм. Тэрээр тун удахгүй White Hill нэртэй тоглолтоо хийхнээ. Тэр талаараа Тоглолтынхоо нэрийг яагаад White Hill гэж нэрлэсэн талаар. Монголын Рок поп урлагийн амьд домог ,эрч хүчний ундарга, уянгалаг хоолой, тайзыг эзэгнэгч, цог жавхлант хатагтай Төмөрийн Ариунаагийн “White Hill” Special live Concert түүнтэй хамт зөвхөн 600 хүнд зориулах, хамтдаа өнгөрүүлэх алтан боломж танд нээгдэж байна. Дахин давтагдашгүй энэхүү үдшийн тайзан дээр хатагтай Төмөрийн Ариунаа түүний амьд хөгжимийн мэргэшсэн хамтлаг,шилдэг бүжигчид , рок попын , хүндтэй дотны уран бүтээлчид ая дуугаараа оролцох болно.Зочин дуучид, Хамтлаг МУГЖ Дуучин хатагтай Б.Сарантуяа, СТА.Т.Дэлгэрмөрөн, Люмино хамтлаг, Хар тас хамтлаг, Марка, Э.Булган Тамир (MY VOICE шилдэг оролцогч), Баатар. Амьд хөгжимийн хамтлаг оролцох болно. Энэ үдэш та бүхэн 3 цагийн турш үргэлжлэх тоглолт үзэж, амтат зоог барих төдийгүй дуучин Ариунаатай хамтран ажилладаг байгууллагууд, хүндэт зочидод, зориулан гэнэтийн тааварлашгүй бэлгээр дүүрэн Гайхамшигтай үдшийг бүтээлцэнэ гэдэгт итгэлтэй байна. 2022 оны 6 -р сарын 3 -ны 18:00 цагт Zaisan Hillin Z Terrа’d та бүхнийг хүндэтгэн урьж байна. Та энэ үдэш ямар гоёлоор гоёх тухайгаа бодсон уу? Оддын дунд од мэт гялалзах дресс код цагаан өнгийг бүрдүүлэхийг бид зөвлөж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!