Uncategorized

Б.СОДНОМДАРЖАА: ЭХНЭР МИНЬ АМАРЖИЖ, БИД НАЙМАН ХҮҮХЭДТЭЙ БОЛЛОО. Ц.АМГАЛАНБААТАРЫН ЭЭЖ ИРЖ УУЧЛАЛТ ГУЙСАН

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хө.нөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн я.л сонсож, зургаан жил хо.ригдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар 2021 оны тавдугаар сарын 14-нд батлан даалтад гарсан билээ. Учир нь, тэднийг батлан даалтад гаргах шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдож, Улсын дээд шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт я.л оноохдоо хууль хяналтынхан “Эрүүдэн шүүсэн” гэж Улсын Дээд шүүхийн шүүгч нар үзсэн байдаг аж. Тодруулбал, тэднийг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг гэм буруутайд тооцож, шүүхээс я.л оноосон. Гэвч тэд жил хүрэхгүй хугацаанд хо.ригдож, Өршөөлийн хуулиар суллагдсан юм. Харин ТЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга О.Бархасбадийн шүүх хурлаас шалтгаалж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дахин шинээр шалгах эсэх нь тодорхой болно. Одоогийн байдлаар О.Бархасбадийн шүүх хурлын тов гараагүй байгаа билээ. Бид хэргийн талаар Б.Содномдаржаатай цөөн хором ярилцлаа.-Таны бие давгүй юу. Хүүхдүүд нь сайн байгаа биз дээ?-Амны билгээс ашдын билэг гэж сайн л гэж хариулах уу даа. Байнгын эмнэлгийн хяналтад, эм, тариатай л нөхөрлөх хэрэгтэй. Удахгүй боломж гарахаар эмчилгээнд явна даа. Хүнд, хүчир ажил хийж чадахаа больсон. Харанхуй нүхнээс гарч ирснээс хойш бие минь гэнэт л дордчихлоо. Нар, салхи орохгүй, чийгтэй өрөөнд зургаан жил хоригдсон бидэнд эрүүл эрхтэн үлдээгүй бололтой. Хүнд юм өргөж чадахгүй байгаа болохоор ажил хийж чадахгүй байна. Хүүхдүүд маань сайн байгаа. Хамгийн том нь 29 настай, бага нь гурван сартай.-Эхнэр тань саяхан амаржжээ. Сэтгэл санаа нь давгүй биз дээ?-Тийм ээ, гурван сарын өмнө амаржиж хүүтэй боллоо. Ах нь найман хүүхдийн аав болсон доо. Сэтгэл санаа нь давгүй дээ. Намайг суллагдаад ирснээс хойш сайхан болсон. Хажууд нь байхаар сэтгэл амар байдаг юм. Угаасаа хүлцэнгүй, тайван хүн чинь эр нөхөр нь харанхуй нүхнээс суллагдаад ирэхээр баярлаж, сэтгэл нь амар байлгүй яах вэ. Намайг хо.ригдож байх төрсөн охин маань дөрвөн нас хүрсэн. Хүүхдүүд маань ч том болж байна. Гэхдээ аавынхаа үүргийг гүйцэтгэж, энэ жил үр хүүхдээсээ хол байсандаа маш их харамсаж байна. Хүүхдүүдээ тусад нь ч гаргах бэл бэлчингүй хэцүү байна даа.-Таны цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юу?-Намайг хангалттай шалгасан шүү дээ. Одоо юуг нь шалгах юм. Зургаан жил хоригдож, хүний нүднээс хол шалгагдлаа шүү дээ. Бушуухан шиг цагаатгаасай л гэж хүсэж байна. Надад хийсэн хэрэг байхгүй. Би хаана ч, хэзээ ч хэлнэ. Би хийсэн хэрэггүй учраас цагаатгах нь тодорхой байх. Харин энэ хүмүүс тэр үед миний зургаан жил хэлмэгдсэн амьдралыг минь нөхөж олгож чадах болов уу.-Та ажил хийж байгаа юу. Эрх тань зөрчигдөж байна уу?-Ах, дүү маань зах дээр лангуу ажиллуулдаг юм. Түүнд нь туслаад, өдрийн хоолны мөнгөө олоод байж байна. Хөнгөхөн ч болтугай ажил хийхгүй бол хоногийн хоолны мөнгөгүй болчих юм. Ямар өдөр болгон хүнээс хоолны мөнгө гуйгаад байлтай нь биш дээ. Тэгээд дүү, нартаа тусалж байгаа. Хаан банк надад виза карт олгохгүй байгаа. Шүүх дээр асуудалтай юм байна гэсэн тайлбар өгч байна лээ. Бусдаар ч давгүй байна даа. -Т.Чимгээтэй холбоотой байгаа юу?-Бидэнд тийм холбоо байхгүй. О.Бархасбадийн шүүх хурлаар очихдоо байнга таардаг. Бие нь тун муу байна лээ. Хавантай, сайнгүй харагдаж байсан. Хоригдож байсан хүмүүсийн бие наранд гарч ирээд л муудчихдаг юм байна даа. Олон жил нар, салхинд гарахгүй болохоор хүний биед өвчлөл явагддаг бололтой. Үнэндээ гэмт хэрэг хийчихсэн зарим хүн наранд явж байгаа шүү дээ. Гэтэл гэмгүй хүмүүсийг хориод хаячихаар үхэхээс наагуур болдог юм байна.-С.Зориг агсны гэргий Д.Булгантай саяхан шүүх хурлын үеэр таарсан уу?-Тийм ээ, хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн шүүх дээр О.Бархасбадийн шүүх хурал товлогдсон байсан. Тэр үеэр Д.Булган очсон байна лээ. Мэнд мэдэлцээд, бие, сэтгэл санааны байдал асуучихаад явсан. Тэр хүн гэрч шүү дээ. Гэрч нь “Энэ хүмүүс С.Зоригийг хө.нөөгөөгүй” гээд гэрчлээд байхад л биднийг хорьчихсон юм даа. Энэ хэргийн гэрч нь Д.Булган шүү дээ. Мөн байрных нь гадаа байсан гэдэг хоёр гэрч байгаа. -Ц.Амгаланбаатарын ар гэрийнхэн Эрдэнэт хотод байдаг уу. Та хорих ангиас суллагдаж очоод уулзсан уу? -Өнгөрсөн хавар ирээд аав, ээжийгээ эмнэлгээр үзүүлж яваад Ц.Амгаланбаатарын өргөж авсан ээжтэй нь таарсан. “Амгаланбаатарын өмнөөс уучлалт гуйж байгаа шүү” гээд уучлалт гуйж байна лээ. Тэр хүнд буруу гэж юу байх вэ дээ.Эх сурвалж:Ergelt.mn Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!