Uncategorized

Монгол Улсын Шүүх З.Санждоржийг өөрийгөө зодуулсан хэмээн худал мэдүүлж бусдыг гүтгэсэн болохыг тогтоожээ

Их хүрээ хийдийн хамба З.Санждорж “2017.08.04-ний өдөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээ миний нүд рүү цохиж, эмзэг эрхтэн рүү өшиглөсөн” хэмээн гомдол гаргаж Б.Бүрнээд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байдаг. Хэрэг явдлыг тодруулбал “Хүрээ цам-Даншиг наадам”-ын хөтөлбөр авахаар З.Санждорж Гандантэгчэнлин хийдэд очих үед маргаан болжээ. Улмаар 2017.08.08-ны өдөр хамба З.Санждорж хэвлэлийн бага хурал зарлаж “Д.Чойжамцын туслах Б.Бүрнээ намайг зодсон. Б.Бүрнээ ламын цаана удирдагч байгаа. Гандантэгчэнлин хийдийн лам нар ёс зүйгүй байна” хэмээн мэдээлэл хийж, өөрийгөө хохирогч гэж олон нийтэд ойлгуулах оролдлогыг хийсэн байдаг.Гэвч лам нарын хоорондын маргаан З.Санждоржийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр илэрхийлсэн байр суурь, мэдэгдэл бодит үнэнээс хэт хол байжээ. Тодруулж хэлбэл Гандантэгчэнлин хийдэд болсон З.Санждорж, Б.Бүрнээ лам нарын хоорондын маргааныг цагдаа, прокурорын байгууллага шалгаад хоёр шатны шүүхээр хэлэлцэхэд Их хүрээ хийдийн хамба З.Санждоржийн хэлсэн үг, өгсөн мэдүүлгүүд баримтаар нотлогдоогүй байна. Хэргийг шалгах явцад З.Санждорж хамба цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээ хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгээр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээ түүнийг зодоогүй болох нь нотлогджээ.З.Сандоржийн гомдлоор Б.Бүрнээ ламд холбогдох хэргийг БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус тус хэлэлцээд Б.Бүрнээд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгах тогтоол гаргасан байна.Шүүхийн шийдвэртэй холбогдуулан Их хүрээ хийдийн хамба З.Санждорж нь өчигдөр буюу 2022.05.19-ний өдөр Sonin.mn сайтад Б.Бүрнээ ламын нэр төр, алдар хүндэд халдсан ёс зүйгүй үйлдэлдээ уучлалт гуйж залруулга мэдээ нийтлүүлжээ. Гэвч тус залруулгад Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээгийн нэр хүндэд хэрхэн халдсан тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй бөгөөд шүүхийн шийдвэр өөр гарсан тул уучлалт гуйж байна гэх утгатай зүйлийг З.Санждорж бичсэн байгаа юм.Б.Бүрнээ ламд зодуулсан гэх мэдээллийг З.Санждорж анх гаргахдаа хэвлэлийн бага хурал зарлаж цөөнгүй тооны телевиз, мэдээллийн сайтаар Б.Бүрнээгийн нэр төр, алдар хүндэд халдсан мэдэгдэл хийж, нэр бүхий өдөр тутмын сонинд төлбөртэй ярилцлага хүртэл нийтлүүлсэн байдаг. Хүний нэр алдар, ажил хэргийн нэр хүндэд зориудаар зохион байгуулалттайгаар халдсан хамба З.Санждорж “Албан ёсоор уучлалт гуйж байна” гэх утгатай богинохон залруулга мэдээгээр үйлдсэн хэргээ цайруулах гэж оролдсонд асуудлын гол байгаа юм. Эрхэм хамба З.Санждоржид бурхны шашныг дэлгэрүүлэгч хүний үнэт зүйл, эрхэм чанар, ёс зүй гэх зүйл даанч алга.Түүнийг ёс зүйгүй хүн болохыг батлах хэрэг явдлууд өмнө нь ч болж байсан. Их хүрээ хийдийн хамба З.Санждорж өмнө нь өөрийн багш н.Доржжанцангийн гэрээс их хэмжээний мөнгө, үнэт эд зүйлс хулгайлж байгаад баригдаж Сүхбаатар районы ардын шүүхээр хэргээ таслуулж байсан нэгэн. Хэвтэрт орж бусдын асаргаанд байсан багшийнхаа гэрээс хулгай хийж явсан увайгүй хүн юм. Өмнө нь үйлдсэн хэргээсээ сургамж авч хүний ёсоор амьдрах ёстой байтал З.Санждорж дахин зүй бусаар авирлаж бусдыг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэсэн болох нь шүүхээр тогтоогдоод байгаа юм.Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба ламын нарийн бичгийн дарга Б.Бүрнээг З.Санждорж нь зориудаар гүтгэсэн гэж хардах үндэслэл хэд хэд бий. Д.Чойжамц хамбыг суудлаас нь буулгахын тулд Б.Бүрнээ ламыг гүтгэсэн байх магадлалтай. Намайг зодсон гэж худал мэдээлэл тарааж байхдаа Б.Бүрнээ ламын ард удирдагч байгаа хэмээн мэдэгдэж байсан нь ингэж үзэх нэг шалтгаан. Мөн түүнийг аравдугаар Богдыг тодруулахын эсрэг бусдын захиалгаар ажилладаг гэх яриа дагадаг. Энэ мэт хэд хэдэн шалтгаанаар “Гандантэгчэнлин хийдийн лам нар ёс зүйгүй байна” хэмээн худал мэдэгдэл хийж, хохирогчийн дүрд тоглосон байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч шүүх З.Санждоржийн гомдлоор үнэн, худлыг дэнсэлж түүнд гүтгүүлж, нэр хүндээ гутаалгасан Б.Бүрнээ ламыг цагаатгаад байна.Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг болж иргэн Б.Бүрнээ нь З.Санждоржийг зодоогүй гэдэг нь нотлогдож, Б.Бүрнээгийн нэр төрд З.Санждорж халдсан болохыг хожим иргэний шүүх тогтоолоо. Харин одоо З.Санждорж шүүхийн шийдвэрийг биелүүлж хүний нэр төрд халдсан үйлдэлдээ уучлал гуйж яваа юм байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!