Uncategorized

Д.Ганбат: Г.Алтан гэх эмэгтэй эмчлүүлж чадалгүй шо.ронд на.с ба.рсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.20/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна. Ерөнхий сайдын Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Г.Алтан гэдэг хүн байлаа. Тэр хүн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байсан ч эмчлүүлж чадахгүй шо.ронгийн орон дээр на.с ба.рсан. Бас Б.Ундармаа гээд эмэгтэй байна. Энэ хүмүүст эмчлүүлэх, амьд явах эрх нь байх ёстой. Хувийн өмчид халдаж болохгүй. Яах вэ, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ойлгож байна. Гэхдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг өмч, хувьчлалыг буцааж болохгүй. Шүүхээр л шийдвэр гаргах ёстой. Тэр төрийн махны машинаа ажиллуулж, хувь хүнийг бизнес хийхээр шүүхийн шийдвэргүй хүчингүй болгочихдог байж болохгүй. Ийж байж болмооргүй байх юм, Х.Нямбаатар сайд аа” хэмээн байр сууриа идлэрхийлэв.Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ерөнхий сайдын мэдээллээс өөр зүйл асуух шиг боллоо. Яах вэ, Д.Ганбат гишүүний хэлж байгаа зөв. Хувийн өмчийг хуулиар хамгаалах ёстой. Процесс үргэлжилж байхад шүүх, прокурорын байгууллагын өмнүүр орж, дүгнэлт хэлэх ямар ч боломжгүй байна” гэх хариултыг өглөө.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!