Uncategorized

Ослын улмаас дөрвөн бяцхан үрс эцэг, эхээ алдаж, ТӨР оршуулгын зардал өгөхөөс ТАТГАЛЗЖЭЭ

Анх энэ ослын тухай сонсоод харамсах сэтгэл төрсөн. Дараа нь хэргийг нарийн судлаж үзээд зүрх зүсэгдэж, сэтгэл урагдах шиг болсон. Тэгээд л уншигч таныг нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай хэмээн бодож хэргийн гэрч болох Д.Батжаргалын хэлснээр чухам юу болсныг тоймлон хүргэе. 2022 оны дөрөвдүгээр сар. Өмнөговь аймаг орох замд. 21.00 цагийн орчимд Нэгэн гэр бүлийн гишүүд хоёр автомашин хөлөглөн Өмнөговь аймгийг зорьж явав. Орой болсон учир хоёр машин хоорондоо нэлээд зайтай явж байв. Гэтэл хамгийн ард явсан автомашин нь зорчих хэсгийг чөлөөлж зогсоогүй ачааны том машинтай замдаа таарчээ. Ачаан дээрээ зөөврийн байшин ачсан байх агаад ойр орчимд нь хүн харагдсангүй. Тэд саадыг тойрч гараад цааш хөдлөтөл “Туслаарай. Хүн байна уу” гэх дуу хаа нэгтээгээс хадав. Эхлээд хөгжим дуугарч байна гэж бодсон ч үгүй гэдгийг мэдээд учрыг мэдэхээр зогсцгоов. Тэд машинаас буугаад нүдэндээ итгэж чадсангүй. Харсан зүйл нь түрүүлж явсан жийп машинд сууж явсан 60 настай Э нь уйлчихсан, хэрхэхээ мэдэхгүй тусламж эрэн тэмтчин хашгирч зогсох нь тэр. Хажууханд нь дүүгийнх нь машины дээвэр хууларч доторх хүмүүс бүгд танигдахын аргагүй болтлоо гэмтэж, ам.иа а.лдацгаасан байлаа. Нүдэндээ итгэсэнгүй, тэгээд гэнэт ухаан орж ухасхийн гүйж очицгоов.ТЭР ҮЕД ЮУ БОЛСОН БЭ? Түрүүлж явсан жийп машинд 60 настай Э гуай төрсөн охин, хүргэн хүү, төрсөн хүү болон хадам дүүгийн хамт тавуулаа зорчиж явжээ. Гадаа харуй бүрий болсон учир ихэд болгоомжтой явж байж. Гэтэл тэнгэр нураад ирэв үү гэлтэй их чимээ гарч, нэг зүйл ирээд мөргөчих шиг болох үед машин замаас гаран зогсов. Осол ингэж л болсон. Тухайн үед зам дээр зөөврийн байшин ачсан ачааны хажуугаар жийп машин өнгөрөх үедээ зөөврийн байшингийн буланг мөргөсөн байна. Үүний улмаас жийп машины дээвэр тэр чигээрээ хууларч, дотор нь сууж явсан таван иргэнээс дөрөв нь газар дээрээ өнгөрчээ. Хамгийн хачирхалтай зүйл нь, ачааны машиных нь тэвшээр илүү гарсан зөөврийн байшингийнх нь буланг машин мөргөөд газар дээрээ дөрвийн дөрвөн хүн ам.иа а.лдчихаад байхад жолооч хоёр залуу машинаасаа бууж ч ирээгүй аж. Гэрчүүдийн хэлж байгаагаар осол болчихоод байхад ачааны автомашины жолооч залуус машинаасаа бууж ирэхгүй байсан учир хүчээр шахуу буулгаж ирээд яагаад тэмдэг тэмдэглээ байршуулаагүй юм бэ гэдгийг асуусан ч тоймтой зүйл хэлээгүй байна. Тиймдээ ч “Хэрвээ зөөврийн байшингийн тэвшнээс илүү гарсан булан дээр цацруулагч тэмдэг тавьсан байсан бол дүү минь харж таарна. Тэгээд тойроод гарна шүү дээ. Гэтэл харанхуйд тэр дээр байгаа зүйл яаж харагдах юм бэ. Дүү минь тэр буланг мөргөчихөж” гэж түүний нагац ах Д.Батжаргал хэлсэн юм. Амь хохирогч нар 34-56 насны залуус байсан бөгөөд тэдний хоёр нь нэг гэр бүлийн хос юм. Гэр бүлийн хос залуус ам.иа а.лдаж, ард нь 3-15 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдээд байна.ТЭЭЖ ТӨРҮҮЛСЭН ХОЁР ҮРЭЭ ХОЁУЛАНГ НЬ АЛДСАН ЭМЭЭ ДӨРВӨН ЗЭЭГИЙН ХАМТ ӨНЧИРЧ ҮЛДЭВ Урд талын жийп машинд сууж явсан 60 настай Э гуай амьд үлдсэн ч тээж төрүүлсэн хоёр үрээ ослын улмаас хоёуланг нь алдсан. Хэдий харуусалтай ч амиа алдсан охиныхоо дөрвөн бяцхан үрийг харж хандаарай гэсэн бурхны даалгавар гэлтэй ямар ч гэмтэл аваагүй байна. Өдгөө тэрбээр дөрвөн бяцхан зээгээ харж хандангаа талийгаач нарын араас хойдохын буян үйлдэж сууна. Хүүхдүүд 3-15 насных. Энэ жил есдүгээр анги төгсөх том хүү нь гурван балчир дүүгээ харж хандах хүндхэн даваатай нүүр тулсан. Дүү нар нь “Ээж, хаачихсан юм бэ. Аав яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэж өдөр бүр шахуу нэхнэ. Арай ухаан орж, юмны наадах цаадахыг ойлгох болсон 10 настай охин дүү нь олны нүднээс далд мэгшин уйлах нь сэтгэлийг нь хамгийн ихээр эмзэглүүлнэ. Тэр гурван дүүгийнхээ төлөө ямар хүн болж, юу хийх ёстойгоо ухаарч ойлгож байгаа ч чухамхүү яаж, хэрхэн гэдэгт барьц алдана. Тиймдээ ч эцэг, эхийгээ алдсан энэ хар бараан дурсамжаас зугтаж аль болох хичээлдээ анхаарч, дүү нартайгаа ойр байхыг хичээх аж. Харин эмээ Э-гийнх нь хувьд ослоос хойш хэсэгтээ л шокны байдалтай байж байсан аж. Удалгүй өнчирч үлдсэн дөрвөн зээгийнхээ төлөө амьд явах учиртайгаа ойлгож, сэтгэл дотроо бүх зовлон, шаналалаа түгжиж нуув. Ингээд л талийгаач нарын хойдын буяныг үйлдэж, улмаар дөрвөн зээгийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмж зэргийг хөөцөлдөж эхэлсэн байна. Гэвч өнчирч үлдсэн хөгшин, залуу эдгээр таван хүн тэтгэврийн 550 мянганаар амьдрахаас өөр аргагүй болжээ.Шалтгаан нь энэ Дээрх дөрвөн хүүхдийн ээж, аав болох 42 настай С болон 34 настай М нарыг өнгөрсөн долоо хоногт хөдөөлүүлжээ. Ингээд оршуулганы зардал хөөцөлтөл өгөх боломжгүй гэдэг хариу сонсож. Энэ талаар хүүхдүүдийн эмээ Э хэлэхдээ “Осол гарах үед хүргэн хүү минь жолоо барьж явсан юм. Би урд суудалд суусан байсан. Харин арын суудалд төрсөн охин, хүү хоёр минь, бас талийгаач нөхрийн минь дүү хамт явсан. Осол гэнэт л болсон. Тэр дөрөв минь газар дээрээ өнгөрсөн. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л байна. Юу хэлэх, яахаа ч мэдэхгүй юм. Охин, хүргэн хоёроос минь үлдсэн энэ дөрвөн хүүхдийн гарыг нь ганзаганд хүргэчихээд л тэнгэрт халих юмсан гэж бодох юм. Үгүй ядаж л оршуулганы зардал авах гэтэл “Хүргэн хүү чинь нийгмийн даатгалын шимтгэлийг 28 сар л төлсөн байна” гээд өгөөгүй. Харин охин маань 36 сар төлсөн юм байна. Тэгээд оршуулгын зардал болох нэг сая төгрөгийг нь өгсөн.Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нь өнөөдрөөс хөөцөлдөх санаатай. Бас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд ар гэрт нь буцалтгүй тусламж үзүүлдэг юм байна. Тэрийг нь хөөцөлдөж үзлээ. Гэтэл сар нь хүрэхгүй байна гээд тэр тусламжийг хүүхдүүдэд нь өгөхөөс татгалзсан. Бид тав цаашид яаж амьдрахаа ч мэдэхгүй байна. Байр, машины зээлтэй. Зээлээ төлөхгүй бол банк хурааж авах нь ойлгомжтой. Сардаа ганц миний тэтгэврийн 550 мянгаас өөр орлоготой. Гэтэл яаж тэр их зээлийг төлөх билээ” гэж учирласан юм. Э гуайн төрсөн охин М болон хүргэн хүү С нь ам.иа а.лдахаас өмнө өөрсдийн гэсэн бизнестэй, тогтсон орлоготой байж. Хэдий орлоготой ч орон сууц, автомашины, бизнесийн зээлтэй байх нь ойлгомжтой. Одоо энэ бүхний зээлийг төлбөрийг төлөх хүн байхгүй. Бизнесийг нь зарлаа гэж бодоход том хэмжээний эргэлттэй биш учир зээлийн өрөө дарж хүчрэхгүй. Орон сууцыг нь зарж жижгэрүүлээд банкны өрийг дарлаа ч зөрүү гээд шальтай юм олдохгүй. Ингэж л нэгэн гэр бүлийн амьдрал хариуцлагагүй нэгнээс болж сүйрч, үр хүүхэд нь амьдын хагацал үзэн өнчирч үлдээд байна.ГАНЦХАН СЕКУНТ-БҮХ НАСНЫ АМЬДРАЛ Том хүү нь бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан. Учир нь үе тэнгийнхээ хүүхдүүдийн амны зугаа болохоос санаа зовсон гэж эмээ нь бидэнд учирласан. Осол болохоос өмнө эдгээр дөрвөн үрс аав, ээжийнхээ хамт дулаахан гэрт аз жаргалтай сайхан амьдарч байлаа. Одоо харин хэн наашаа гэх бол, 60 настай эмээ минь битгий л тэнгэрт хальчихаасай билээ, банкны хүмүүс ирээд байрыг минь хураачих вий дээ гэсэн айдас, шаналал дунд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Энэ бүхний хажуугаар ижий, аавыгаа санан бэртгэх сэтгэлийн зовлон хүүхдүүдийн бяцхан зүрхийг нь яаж зүсэж байгаа бол гэдгийг бодохоос зүрхшээмээр. Одоо тэд цаашид яаж амьдрах бол. Ирээдүйд тэднийг юу хүлээж байгаа бол. Тиймээс л жолооч та хөдөө орон нутагт зорчихдоо хурдаа тохируулж байгаарай.Мөн том оврын жолооч та автозамын зорчих хэсгийг чөлөөлж, тусгай тэмдэг заавал байршуулж байгаарай гэдгийг сануулъя. Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!