Uncategorized

Б.Шүүдэрцэцэг: “Сонгдо” эмнэлэгт ГОМДОЛТОЙ БАЙНА

Зохиолч Б.Шүүдэрцэцэг өнөөдөр нийгмийн сүлжээндээ “Сонгдо” эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.Тэрбээр “Манай ээж намар Сонгдод унтуулгатай дуран хийлгээд бүдүүн гэдэсний ургацагтай байна гэж оношлогдсон юм. Хавар шинжилгээнүүд өгөөд дурангаар авахуулахаар болсон юм. Сая 4дүгээр сард цусны бүлэгнэл гэх мэт бүх шинжилгээгээ өгөөд ургацаг авахуулах цаг аваад унтуулгатай дуранд орлоо.Гэтэл 77 настай хүний ургацгийг авахаа мартаад, зүгээр дурандаад л гаргасан байна! Тэгснээ эмч нар нь бие бие рүүгээ чихэж нэг үзээд, та ургацаг авахуулна гэж хэлээгүй! Өөрөө хэлэхгүй яасын гэж загнаад ямар ч хэрэггүй хоосон дурандаад гаргасан байна лээ. Мөн 2021 онд надад хийсэн хагалгааны буцаалтыг өгнө гэж СОНГДО-н САНХҮҮ-гээс 2 утасдаад таг алга болсон. Би БУЦААЛТАА авъя аа! Ямар луйварчин юм бэ!!!!Төлбөрөө эргүүлж авмаар байна! Хайхрамжгүй, хариуцлагагүй ёс зүйгүй эмч нараасаа хохирлыг минь гаргуулж өгөөрэй!” хэмээн бичжээ.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!