Uncategorized

А.Ариунзаяа: Хүүхдээ ажилдаа дагуулаад яв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа байгууллага бүр хүүхдийн өрөөтэй болох шаардлагатай талаар өөрийн цахим хуудсандаа бичжээ.Тэрбээр “Ажилдаа явах шаардлагатай ч гэртээ хүүхдээ харах хэрэгтэй болчихвол яах вэ? Хүүхэд ямар нэг шалтгаанаар сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй өдөр тохиолддог шүү дээ. Гэртээ ганцаараа үлдэх хүүхдээ хаалганы цаана цоожлох гэж байна уу?Хүүхдээ ажилдаа дагуулаад яв. Тэнд хүүхдийн өрөө бий. Тохитой. Хүүхдэд зориулж тохижуулсан. Ажлын байрны хүүхдийн өрөөнд таны хүүхэд хичээлээ хийж болно. Тоглож наадаж болно. Хөгжинө. Аюул эрсдэлгүй байна. Орой цугтаа харина.Энэ бол мөрөөдөл биш. Биелэх боломжтой зорилт. Хүсвэл байгууллага бүр дэргэдээ хүүхдийн өрөө гаргаж, тохижуулж чадна. Төрийн ч бай, хувийн ч бай. Том ч бай, жижиг ч бай. Үүнд хөрөнгө мөнгө гэхээс илүү хүүхдийн төлөө гэсэн сэтгэл байхад л болно. Багахан зохион байгуулалт хийгээд маш чухал асуудлыг та бид шийдэж чадна. Одоогоор улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болоод байна.За ингээд байгууллага бүр хүүхдийн өрөөтэй болъё. Үүний зэрэгцээ байгууллага бүр “Эцэг эхийн зөвлөл”-тэй болох шаардлагатай. Үүнийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор албажуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн ч бай, хувийн ч бай ямар ч байгууллага дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулах шаардлагатай гэсэн үг. Тэр нь нэр төдий байвал ямар ч үр дүнгүй болно. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг Та бид үр хүүхдийнхээ асуудлаар өөрсдийгөө хуурч болохгүй. Хүүхдийн баяр, шинэ жилээр бэлэг тараадгаас илүү гарах ёстой, энэ зөвлөлийн ажил. Эцэг эхийн зөвлөлийн гишүүд аавын хайраар, ээжийн сэтгэлээр асуудалд хандахад аяндаа хийх ажил, зохицуулах асуудал, гарц шийдэл бий болно” гэсэн байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!