Uncategorized

Биесээ хайсан ижий, охин хоёр 23 жилийн дараа уулзлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 1023 км зайд орших Завхан аймгийн Улиастай хот. Монгол Улсын хамгийн урт түүхтэй энэ л хотоос “Тавилан” нэвтрүүлэгт оролцож, ээжийгээ олохоор Жамбалсүрэн овогтой Дөлгөөн нөхөр гурван хүүхдийн хамт Улаанбаатар хотод зорин ирсэн юм.Ж.Дөлгөөнд ээжийнх нь талаар бүдэг бадагхан дурсамж бий. Түүний эмээ Дөлгөөнийг балчир байхад цахилгаан холбооны утсаар ээжтэй нь хааяа нэг яриулдаг байжээ. Аав, эмээ авга нарынхан хэлснээр тэрбээр ээжийгээ цангинасан дуутай, өндөр туранхай, ажилд гярхай, зан ааш сайтай гялалзуур бүсгүй гэж 20 гаруй жил сэтгэлдээ тээсээр явна.Бүжигчин бүсгүй Ж.Дөлгөөний нөхөр Ч.Лхагвадорж жүжигчин мэргэжилтэй. Өрх гэрийн тэргүүн Ч.Лхагвадорж нь эцэг эхээсээ 9-үүлээ өнөр өтгөн гэр бүлийн отгон хүү юм. Түүний хувьд гэргий Дөлгөөнийг бодвол элэг бүтэн гэр бүлд аав ээжийн хайранд дүүрэн жаргалтай өсжээ.Тийм болохоор гэргийнхээ ээжийг, эгч дүү нарыг олж өгөхийг гэр бүл болсон цагаасаа хойш хүссэн байна.“Чи ээжгүй охин”, “Эцэг эхийн хурал дээр чиний ээж ирдэггүй шүү дээ” гэж хэлэх үеийн нөхдийн зүрх зүсэм үгс түүний сэтгэлийг шархлуулж байсан үе олон бий. Хэдийгээр надад ээж минь бий гэж хашгирмаар санагдав ч түүнийгээ баталж чаддаггүй байсан учир дуугүй л дотроо шаналдаг байлаа гэх түүний үг нэгийг бодогдуулмаар. . . Гэхдээ энэ улсын хаа нэгтээ миний ээж, намайг хайж, санаж, хүлээж байгаа гэдэгт үргэлж итгэн тэр өөртөө урам өгдөг байжээ.Дугаар бүртээ өөр өөр содон “Тавиланг” онцлодог нэвтрүүлгийн баг хамт олон бид ээж, охин хоёрыг уулзуулахаар их эрэлд гарлаа. Энэ удаад бидний хайж олох хүн бол Чулуунбат овогтой Энхтуяа. Тэрээр 1964-1969 оны хооронд төрсөн байх магадлалтай юм. Мэдээлэл багатай эхэлсэн эрэл нэвтрүүлгийн баг хамт олон биднийг Дархан-Уул аймаг руу хөтөллөө. Нэвтрүүлгийн оролцогчийн ээж Энхтуяаг 10 гаруй жилийн өмнө Дарханд амьдарч байсан гэдэг мэдээллийг бид олж авсан юм. Бидний эрэлд Дархан -Уул аймагт олон жил ажиллаж амьдарч байгаа Дархан сумын 7-р багийн Засаг дарга Ч.Цэрэнннадмид туслахаар болсон юм.Дөлгөөний төрсөн ээж Энхтуяа энэ нутагт ажиллаж амьдарч байгаа нь тун таатай мэдээ байлаа. Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р багийн засаг дарга Ч.Цэрэннадмидтай олон жил хамтарч ажиллсан бөгөөд ажилдаа хариуцлагтай, сэтгэл сайтай төдийгүй олон жил охиноо хайж байгаа нэгэн ажээ. Ингээд бид гэрт очиж уулзахаар оров. Биднээс шууд л охинооо нэхэж, баярын нулимс унагаж угтан авав. Амралтын өдөр байсан учир гэрт нь бид бичлэг хийх боломжгүй байсан юм. Эрлийн талаар дуулгав. Ээжийнхээ талаар сонссон охин үр нулимсаа барьж үл дийлнэ. Охин үртэйгээ улзахаар Дархан-Уул аймгаас ирсэн ээж телевизийн студийн гадаа сэтгэл догдолно хүлээнэ. Ижий охин хоёрыг уулзуулах мөч энэ цаг үед ирлээ. Хэдийгээр тэд 23 жилийн турш тусдаа байсан ч, хэн хэнийгээ хайж хүлээсэн сэтгэл нь үргэлж хамт байсан юм. Аз жаргалтай баярын нулимстайгаар ээж охин хоёр уулзлаа. Аргадаж тэд нэгнийхээ нулимсыг арчиж, биенээ тайвшруулж харагдана. Ийм баяртай мөчийг бид хүсдэг. Ийм жаргалтай гэр бүлийг нэгээр нэмэхийг бид зорьдог.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!