Uncategorized

ОХУ-ын БХЯ: “Америкчууд Украинд биологийн зэвсгийн үйл ажиллагаа явуулж байсан шинэ баримтууд олдсон” гэжээ

Орос, Украины мөргөлдөөн дэгдсэнээс хойш Америкчууд Украины нутаг дэвсгэр дээр биологийн зэ.всгийн үйл ажиллагаа явуулж байгааг нотлох баримтыг ОХУ-ын тал удаа дараа дэлгэж байлаа. Тэгвэл 5-р сарын 11-ны өдөр ОХУ-ын Батлан Хамгаалах Яам хэвлэлийн бага хурал зарлан, үүнтэй холбоотой шинэ баримтууд олдсон гэв.Тодруулбал ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч энэ тухай: “Америкийн эрх баригчид холбооны төслөөр биологийн зэвсгийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх ажлаа зохицуулсан. Эдгээр төслүүдийг АНУ-ын Ардчилсан намын хяналтад байдаг төрийн бус байгууллагуудаас албан ёсоор санхүүжүүлдэг болсон. Pfizer, Moderna, Gilead, Merck зэрэг эмийн үйлдвэрүүд ч энэ хөтөлбөрт хамрагдаж, Украинд олон улсын аюулгүй байдлын стандартыг зөрчсөн эм, эмнэлгийн туршилтуудыг хийх аргаар төслөө хэмнэн, өрсөлдөх давуу талыг бий болгож авсан. Тэд эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний нянтай хуурамч мөнгө Луганск мужид зорилготой тараасан. Мөн АНУ-ын БХЯ Харьков дахь сэтгэцийн эмнэлэгт хүний биед туршилт хийсэн, Мариуполь мужид холерын эмгэг төрүүлэгчийг цуглуулж, өөрийн улс руу зөөвөрлөсөн зэргээр биологийн цэргийн олон үйл ажиллагаа явуулж байгааг бид олж илрүүлсэн” гэжээ. Эх сурвалж: Sonin.mn /Наянтайгийн Далантай/

Related Articles

Back to top button
error: Content is protected !!