Uncategorized

8-н давхраас унах гэж байсан хүүхдийн амь аварсан залууд 3 өрөө байр бэлэглэжээ

Казахстаны нийслэл Нур-Султанд 8 давхраас унах гэж байсан 3 настай охиныг аварсан 36-тай Сабит Шонтакбаевт 3 өрөө байр бэлэглэжээ. Сабит Шонтакбаев “Би тэр охины эцэг эхтэй уулзаж амжаагүй, шууд найзтайгаа ажилдаа явсан. Гэтэл Мэдээ, нийгмийн сүлжээгээр намайг баатар гэж байна. Би өөрийгөө баатарлаг үйлс бүтээсэн гэж бодохгүй байгаа, ийм нөхцөлд хэн ч тусламжийн гараа сунгана гэж үзэж байна” гэж ярьжээ. Шонтакбаев ажил хайж нийслэлд ирсэн ба 4 хүүхэд, эхнэр нь Кызылордод үлджээ. Түүнийг мэргэжлийн дагуу Локомотивын үйлдвэрт ажилд авна гэж Нур-Султаны аким амласан бол ивээн тэтгэгчид мань эрийн бүх өр зээлийг дарж хүүхдүүдийг нь зуны лагерьт амруулна гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!