Uncategorized

Д.Сосорбарам руу гурил цацсан Х.Бээжин гэж хэн бэ

Хэлмэгдэгсдийн хөшөөний урд нийслэлийн Ардчилсан намаас “Монголоо Беларусь болгохгүй” цуглаан болж байна. Тус жагсаалд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, МУГЖ Д.Сосорбарам нарын АН-ын гишүүд оролцсон юм.Цуглаанд оролцогч Д.Сосорбарам үзэл бодлоо илэрхийлэх үеэр монгол дээлтэй залуус түүн рүү гурил цацсан нь өнөөдрийн дуулиан болоод байна. Тэгвэл гурил цацсан залуус хэн байв гэдэг анхаарал татаж байна. Тэгвэл гурил цацсан нэг эрхэм нь “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин байсан юм.“Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг 2019 оны аравдугаар сард Эрүүгийн цагдаагийн газраас баривчилж, хо.рих 461 ангид хорьж байв. Учир нь тус төрийн бус байгууллагын 20-иод залуус Хөвсгөл аймаг руу гарахын өмнө хэвлэлийн бага хурал хийж, Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг байгаль орчны хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахгүй байгаа тул огцрох ёстой хэмээн мэдэгдэл хийснийхээ орой нь баривчлагдсан байдаг.Түүнийг баривчлах болсон шалтгаанаа ЦЕГ-аас тайлбарлахдаа уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компаниас 80 орчим сая төгрөг дарамтлан авсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.6 буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, я.л.лагдагчаар татсан хэмээж байсан юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!