Uncategorized

АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИЖ БАРЬЦААГҮЙ, ХҮҮГҮЙ ТАВ ХҮРТЭЛ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Ахмад мэргэжилтнүүдийн ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, тэдний мэдлэг, ажлын туршлагыг өсвөр хойч үеийнхэнд өвлүүлэн, зөвлөн туслах болон хувиараа аж ахуй эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээр Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр зарлаад байна.Тухайлбал, тав хүртэл сая төргөрийг барьцаагүй, хүүгүй, 24 хүртэл сарын хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгох аж. Төсөл хүлээн авах хугацаа 2022 оны 05 сарын 17 хүртэл үргэлжлэх юм. Та харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хандаж төслөө өгөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг https://mlsp.gov.mn/uploads/files/hutulbur2022.pdf холбоосоор харна уу.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!