Uncategorized

Өөрийг нь огцруулах асуудал ярьсан бүлгийн хурлаас Д.Ганбат ууртай гарч ирэв

Хуваарь ёсоор даваа гарагт бүрт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ.Энэ дагуу өнөөдөр 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдлаа. Ардчилсан нам бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн.Тэгвэл хуралдааны дараа гарч ирсэн УИХ-ын гишүүн Д.Ганбатаас сэтгүүлчид энэ талаар тодруулахад “Хэн нэгний захиалгаар мэдээ тараадгаа болих хэрэгтэй. Бид хаалттай хуралдаан хийлээ. хуралдааны талаар хэлэх, ярих албагүй. Намайг огцруулна гэж байнга л ярьдаг биз дээ. Хуулиараа боломжгүй. Тийм зүйл заалт алга” хэмээн ихэд ууртай ярив.Түүнийг өнгөрөгч 2021 онд Ардчилсан намын бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь бүлгийн дэд дарга Н.Ганибалыг томилсон шийдвэрийг гаргаж байсан билээ. Гэвч тэрбээр албан тушаалаа өгөхгүй зууралдсаар өдий хүрч ирсэн байдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!