Uncategorized

АВЛИГАЧТАЙГАА ТЭМЦЭХЭЭР АРМИ ХӨДӨЛГӨНӨ…

Б.Жаргалсайхан:Л.Оюун-Эрдэнийн Засгийн Газрын толгойн өвчин бондын эргэн төлөлт шүү дээ. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг. С.Баярын үед авсан байна уу янз бүрийн нэртэй бонд аваад үрчихсэн. Хэн нэгнийг гэхгүй Монгол улс авсан. Авсан учраас төлөх нь тодорхой юм. Харин Монгол Улсад тодорхой авлигачид, луйварчид улсаас зээл авдаг, эргүүлж төлдөггүй. Бүр зээлээ төлдөг хүнийг тэнэг мангуу гэх шинжтэй. Зээлээ нэхсэн банкыг бүр дампууруулаад эргүүлээд залгичихдаг тогтолцоо хүртэл бий болсон. Одоо тэр сурсан зангаараа Хөгжлийн банкны зээлээ нэхэнгүүт Засгийн газраа унагаана гэцгээж байх шив. Хөгжлийн банкны хулгай, дээрэмтэй тэмцэх үйл ажиллагаанд УИХ тус нэмэр болохын оронд холбогдсон этгээдийн ар өвөртөө хаацайлах юм. Засгийн газар, УИХ хоёрын таарамжгүй байдлыг анзаарсан цөөвөр чоно мэт нөхдүүд “УИХ-ыг тараая, Засгийн газрыг унагаая” гэж орилолдож байна. Л.Оюун-Эрдэнэ эхлүүлсэн тэмцлээ зогсоохгүй нь тодорхой бөгөөд Хөгжлийн банкны хулгайч нартай хууль хүчны байгууллагын оролцоотойгоор тэмцэнэ гэдгээ зарлалаа. Ихэнх зээлдэгч нарын буруутай гэдгийг шүүх тогтоосон хэдий ч өөрийн хөрөнгөө заран өр ширээ барагдуулах хүсэлгүй цаг хожсоор. “Буудлаа гэхэд оноо ч үү үгүй” гэдэг тайвширсаар байгаа нөхдийг хууль хүчний байгууллагаар шахуулна. Энэ ажлыг Сангийн сайд Б.Жавхлан тэргүүлэх бөгөөд арми командлан авлигачтай тэмцэхээр үүрэг авчээ. Нэхэл хатуу, хонгонд хүрсэн шартай жингэр шиг Засгийн газар Хөгжлийн банкны зээлдэгч нарыг тавилгүйгээр төлүүлж байж данс тооцоо дугуйлахаар шийдсэн байна. Хэвлэлээр дайруулан ёсзүйн талаас ярих гэж үзсэн олигтой амжилтад хүрээгүй учир үүд хаалгыг нь эвдэхээр болж дээ янз нь…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!