Uncategorized

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд: НАТО-гийн зэвсэг тээвэрлэсэн автомашин Украины нутаг дэвсгэрт нэвтэрвэл устгана

Хэрэв НАТО-гийн зүгээс тусламж болгон өгч буй зэр зэвсэг тээвэрлэсэн автомашинууд Украины нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн тохиолдолд дайралт хийнэ гэдгээ ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд анхаарууллаа. Риа Новости зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн онцолсноор ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу орон нутгийн цагаар 4-ний өдөр Украины армид зэр зэвсэг, сум хүргэхээр яваа НАТО-гийн автомашинууд Украинд нэвтэрдэг л юм бол устгах болно хэмээн мэдэгдсэн байна.“АНУ болон НАТО-гийн холбоотнууд Украиныг зэвсгээр хангасаар байна. Украины армийн хэрэгцээнд зориулан зэвсэг, сум тээвэрлэн Украиныг чиглэн ирж буй аливаа тээврийн хэрэгслийг хууль ёсны бай хэмээн үзэж устгах болно” хэмээн тэрээр цохон тэмдэглэв. АНУ болон Европын орнууд ОХУ-ын түрэмгийлэлд өртөөд буй Украинд олгох зэр зэвсэг болон мөнгөн санхүүжилтээ ч улам бүр өргөжүүлсээр байгаа билээ.Энэ нь Украины байдлыг улам хурцатгаж, тив, бүс нутгийн аюулгүй байдалд за.налхийлж байгаа тул барууны орнуудын зүгээс Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа зогсоохыг ОХУ-ын зүгээс уриалсаар байгаа юм. Өнгөрөгч хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын арми Украин руу цөмрөн орсноос хойш өдгөөг хүртэл уг түрэмгийлэл үргэлжилж байгаа билээ. ОХУ-ын зүгээс үүнийг түрэмгийлэл биш, харин үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аюулыг арилгах цэргийн тусгай ажиллагаа гэдгийг онцолсоор байгаа юм. Эх сурвалж: Newsis

Related Articles

Back to top button
error: Content is protected !!