Uncategorized

Сохорын газар сохор, доголонгийн газар доголон яв

Хүний сэтгэл гэдэг угаас тогтворгүй сайхан, муухайд зэрэг тэмүүлж байдаг бурхан чөтгөртөө зэрэг загнуулж байдаг зүйл… За үүн дээрээ сэтгэл гутрал залгачихвал бүүр ү.хэх, амьдрах 2 хүслийн туйл, ширүүн тэмцлийн асар том урсгалд орж сэтгэл хөлөө алдахын нэр юм Нэг бол ажиллаад алаад өгмөөр, нэг бол юу ч хийхгүй хэвтээд л баймаар, нэг бол сайхан үг хэлээд бүхнийг ойлгомоор, нэг бол хогийн гаруудад шууд зай.л гээд үнэнийг нүүрэн дээр нь хэлмээр, нэг бол бардам байж толгой дээгүүр явмаар, нэг бол чадахгүй мэдэхгүйгээ гайхан өчүүхэн жижиг баймаар… гэх мэт нэг бол бүхнийг хайрламаар, нэг бол хорвоо ертөнцийг үзэн ядмаар ийм 2 туйлын дунд хаачихаа мэдэхээ хэсэг зогсов… төөрөв… айв… уйлав… хичээж, зүтгэсэний эцэст өөрийгөө танин мэдэж, нөхцөл байдлыг ойлгож, арга замаа олов…Би юу олов гэсэн :- Сохорын газар сохор, доголонгийн газар доголон явахыг сурлаа. Хатуу байх газраа хатуу байж, хайлан байх газраа уян байж, хайр өгөх газраа харамгүй өгч, хага таших үедээ тас хийж, унавал унасан шиг унаж, эргээд тэнхэрч бас босож, уналтаасаа айлгүй а.лдаанаасаа суралцаж, хүний олон зан чанар, чадвараа байвал зохих газар нь хэрэгтэйг я.лгаж, гаргаж, хувирч, хувьсаж сурлаа. Хүнд чадах зүйлийн хажуугаар чадахгүй зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч, чадаж болдог бас хэзээ ч чадаж чаддаггүй зүйлсийг ангилж сурлаа. Амьдралд зөвхөн хар эсвэл цагаан гэсэн хоёрхон өнгө байдаггүй, таг дундуур саарал амьдрал хамгийн их байдгийг, цаашлаад солонгын 7 өнгө шиг олон талбар байдгийг ойлголоо. Өөрийгөө ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн баргийн саванд багтахгүй ганган зарчмуудаа гээж, байж болох бүх саванд урсаж орохыг сурлаа. Өөрийгөө ойлгохын хэрээр бусдыг илүү ойлгож сурлаа. Өвдөлт гэж юу байдгийг мэдэрсний дараа хүний сэтгэлийг хайр найргүй дэвсэлдэг хүмүүстэй харин нөхөрлөж чадахаа болилоо. Хөлгүй хүний дэргэдүүр гүйж өнгөрөхгүй, даруу байхыг сурлаа. Даруухан хүний амьдрал хамгийн аз жаргалтай байдгийг ухаарлаа Б.Эрдэнэтуяа Тукана 2021.08.17

Related Articles

Back to top button
error: Content is protected !!