Uncategorized

ХОРТ ХАВДРААС ЭХЛЭЭД БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ ЭМГҮЙ АНАГААХ АРГЫГ ОЛСОН НАГУНБИЛЭГ ЭМЧ

Нагунбилэг эмч Өвөр Монголын Ордос хотын Отогийн өмнөд хошуунд нутагтай тэрээр сэтгэцийн эмч хүн. Хүний сэтгэлзүй, сэтгэцээр дамжин ямар ч өвчнийг анагааж болдгийг шинжлэх ухааны үүднээс илрүүлэн гаргаад зогсохгүй маш олон хүнийг эмчилж амьдрал дээр нотолж байгаа энэ хүнийг анагаах ухааны салбарт хийсэн гайхамшигт үр дүнтэй нээлт, түүний баталгаа болсон бодтой ажлыг нь БНХАУ-ын төр засаг албан ёсоор, бодтой үнэлж байна. 2000 аад оны эхээр Нагунбилэг эмч хорт хавдраас эхлээд ямар ч өвчнийг сэтгэц заслаар дамжин анагааж болохыг дөнгөж батлаад, хүмүүст буян болохыг туйлаас хүсч, өвчин зовлонтой олон мянган хүнд лекц уншдаг байв. Гэтэл энэ нь Фалунгоны хөдөлгөөн /бясалгал гэгээрлийн зорилготой анх гарч ирээд олон хүнээр хүрээгээ тэлсэн тус хөдөлгөөн сүүл рүүгээ Хятадын засгийг эсэргүүцсэн хөдөлгөөн болж хувирсан тул дарсан/-тэй нэгэн үед давхацсанаас БНХАУ-ын ЗГ-аас түүнийг хэтэрхий олон хүн нэг дор цуглуулж байна, шинжлэх ухаанаар батлагдаагүй эмчилгээний арга хэрэглэж хүмүүсийг мунхруулж байна хэмээн үзэж гэр бүлийн хүний хамт 2005 онд шоронд хорьсон байна. Нагунбилэг эмч дөрвөн жил шоронд хоригдохдоо олон ч хүнийг эмчлэн илааршуулжээ.Нэгэн өдөр Нагунбилэг эмчид шоронгийн захиргаа сонирхолтой санал тавьжээ. Маш хүнд хорт хавдартай нэгэн өвчтөнийг авчраад, “Энэ хүнийг арав хоногт эмчилж чадвал чамайг суллах болно” гэсэн байна. Нагунбилэг эмч тэр хүнийг ердөө гурав хоногийн дотор аймшигт өвчнөөс салгаж дөнгөжээ. Үлгэр домгийн мэт гайхалтай үр дүнтэй эмчилгээний энэ арга Хятадын төр засгийн сонирхлыг татахгүй байж чадсангүй. Түүнийг сулласнаар барахгүй Өвөр Монголын төв эмнэлгийн хороонд сэтгэц заслын тасаг нээж өгөөд эрхлэгчээр нь томилжээ. Ганц салбар хангалтгүй байсан тул Өвөр Монголын бараг бүх хотод ээлж ээлжээр сэтгэц заслын тасаг нээж, боловсон хүчин бэлтгэх талаар ч төр засгийн дэмжлэгийг хангалттай үзүүлсээр байна.Орчин үеийн анагаах ухааны эмчилгээгээр эмчлэгдэх боломжгүй гэж үзсэн маш олон өвчнийг тэрээр сэтгэц заслын аргаар анагааж байна. Экзем, харшлын төрлийн маажууртай зовлонт өвчнөөс эхлээд, дотрын өвчин, бүх төрлийн хортой хоргүй хавдрууд, тулай, үргүйдэл, сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчнүүд, таван цул зургаан савын бүхий л өвчин… Нагунбилэг эмчийн сэтгэцийн эмчилгээний аргаар эмнэгдэхгүй өвчин алга бололтой. Нагунбилэг эмчээр өвчнөө эмчлүүлсэн үй олон хүмүүс түүнийг бурханчлан тахин шүтэж байна, тэгэхээс ч аргагүй. Нагунбилэг эмчийн батлах нь хүн гэдэг амьтан махан бие, оюун сэтгэлээс бүрэлдэнэ, хүнийг бүхэл хэмээн үзвэл махан бие ердөө нэг хүрэхгүй хувийг эзэлж, үлдсэн нь оюун сэтгэц ажээ. Бид түүнийгээ даан ч явцуугаар ашигладаг болой. Оюун сэтгэхүй, сэтгэлзүйгээр махан биеийг удирдах аргыг олох нь дэндүү амархан бөгөөд энэ аргад Нагун эмч хүмүүсийг сургадаг. Хүний организм гэж гайхалтай ертөнцийг бүтэн таньж мэдсэн нь хэд бол оо? Өөрөө өөрийгөө анагаах иж бүрэн лаборатори тэнд ажиллаж байдгийг бидний хэд нь бүрэн дүүрэн ашиглаж чаддаг вэ? Гэтэл өөрийн дотоод энергиэ сэргээж, хүчин чадлыг нь ашигласнаар ямар ч өвчнийг анагаах чадал хүн бүхэнд өөрт нь байдаг. Нэгэн сонирхолтой түүх олоон жилийн өмнө сонсож байснаа далимдуулан хуваалцмаар санагдлаа.Канадад шиг санана, долоон настай хүүгийн хөлийг бүдүүн гуяар нь тайрахаас аргагүй болж, мэс засал хийжээ. Эцэг эх нь хар нялхаараа хүүгийнхээ ирээдүйг бодон хямарч өрөвдөн шаналж байхад харин хүү юу ч болоогүй мэт, хөлөө байхгүй болсныг хараад бүр гайхаж асуусан ч үгүй гэнэ. Хамгийн сонирхолтой нь хүүгийн хөл ургаж эхэлсэн байна. Эхний үед эмч нар нэг их ойшоосонгүй, бага насны хүүхдийн тайрсан мөчдийн яс өсөх тусам тодорхой хэмжээгээр ургах нь гарцаагүй. Гэсэн ч хүүгийнх эмчийн таамагласнаас тэс өмнөө байж өвдөг хүртлээ ургаж, улмаар шилбэ, тавхайтай ч болсон байна. Анагаах ухаанд байж болшгүй энэ хачирхалтай тохиолдлыг судлахаар бүхэл бүтэн баг ажиллаж, хүүгийн удам судар, төрөхөөс аваад бүхий л амьдралын зуршил, хэв маягийг нэгбүрчлэн мөшгиж иж бүрэн судалгаа явуулав. Судалгааны үр дүн маш сонирхолтойгоор гарсан нь ердөө л нэг яст мэлхийтэй холбоотой байв. Хүү багаасаа жижигхээн яст мэлхий тэжээдэг байжээ. Яст мэлхийгээ санамсаргүй унагаж хөлийг нь олонтаа хугалчихдаг байжээ. Яст мэлхийний хугарсан хөл буцаад ургачихдаг байж. Хүү эндээс хөл хугарвал буцаад л ургачихдаг гэдгийг шүд, үс, хумс ургадагтай л адилтган, бага насандаа далд ухамсартаа гүн бат суулгасан нь тэр байв. Шалтгаан ердөө л энэ.Хэрэв том хүнд өөрт нь хорт хавдар туссан тухай дуулгавал тэр оюун ухамсартаа аль хэдийн түрүүлээд үхчихнэ, тэгээд л бие махбодоо тэр далд итгэл үнэмшил-үхэл рүүгээ хөтөлж эхэлдэг байна. Өвчнийг сэтгэлзүйдээ хүлээж авахгүй, түүнийг ялан дийлэх итгэлтэй, түүгээр оюун ухаанаа удирдан цэнэглэж цааш хөтөлж чадвал махан бод түүнээс гажиж чадах өчүүхэн ч хүчин чадал үгүй ажээ. Өнөөдрийг болтол өндөр хэмжээнд хөгжсөн орчин үеийн анагаах ухааныг үгүйсгэхийн аргагүй ч олон төрлийн химийн эм дийлэнхдээ өвчний шинж тэмдгийг дарахаас, уг язгуур шалтгааныг нь олж устгах нь төдий л итгэлгүй. Түүний эмчилгээний арга бол өвчний уг язгуурыг өвчтөний өөрийн нь дотоод энерги, хүчийг сэргээх аргаар засдаг юм байна. Өвчин асар хүндэрсэн хүнийг сэтгэц заслаар эмчлэхдээ Нагун эмч шаардлагатай бол европ эм, монгол тантай ч хавсран засдаг гэнэ. Нагунбилэг багшийн номд энэ тухай бичихдээ өвчин зовлонд олон жил нэрвэгдсэн үй олон хүмүүсийн ийн эдгэрсэн түүхийг өгүүлнэ. Сэтгэц заслаар махан бодоо эмчлээд зогсохгүй оюун санаагаа ч өөрчилж, амьдралыг шинээр эхэлж байгаа хүмүүсийн түүхийг унших бахдам бас сонирхолтой. Тэр байтугай номыг нь уншаад биеэс хор нь гадагшлах шинж тэмдэг үзэгдэж, өвчнөөсөө хагацсан жишээгээ ч хүмүүс уг номд дурджээ.Миний энэ хүний тухай олж мэдсэн нь саяхны тохиол. Нэрт нанхиадч, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ц.Сүрэнжав абугайн гэрт зочлох үеэр эрхэм ах энэ хүндтэй хүний тухай ярьсан бөгөөд түүний дөрвөн боть номыг монгол бичгээс кирилл бичигт буулгах нүсэр ажилтай сууж байсан билээ. Эрхэм ахад тус нэмэр болохын ялдамд энэ хүнтэй номоор нь танилцаж, сонирхолтой эмчилгээний аргын зах зухаас мэдэх хүсэл шунал төрөхийн хамт монгол бичгээ сэргээн давтах, уншлагын хурдаа нэмэх боломжийг өөртөө гаргах гэж нэгэн ботийг нь монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэх үүргийг сайн дураараа өөртөө авсан билээ. Өнөөдөр номын хөрвүүлгээ дуусгалаа. Нэгэнт кирилл бичигт хөрвүүлсэн тул Монголд хэвлэгдэн гарах байх гэж найдаж байна. Тэгвэл тухайн цагт нь мэдээлэл хүргэе. Номыг нь уншиж, хөрвүүлж эхэлснээс хойш өвчин зовлонд нэрвэгдсэн олон хүнд түүний эмчилгээний аргыг санал болгож байна. Гэвч түүнтэй хэрхэн холбогдохыг би мэдэхгүй. Ямар ч байсан Өвөр Монголын олонх хотод бие сэтгэл харилцан үйлдэлцэх сэтгэц заслын эмчилгээний “Бие сэтгэл бүхэл цогцын тасаг” гэж байдаг болсныг хөрвүүлсэн номоосоо олж мэдлээ. Өвдөж зовсон олон хүнд буян болж, насыг нь уртасгах болтугай! Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх, сэтгүүлч Гантөмөрийн Уянга Ид шидтэй гэж хэлж болмоор Нагунбилэг эмчийн номыг БЭРХ номын өргөөнөөс ирж аваарай. Үнэ: 5 боть багцаараа 130.000₮ Хаяг: Модны 2, ОЙМОН төвийн 903 тоот Утас: 99095940.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!