Uncategorized

САЙН НАЙЗ АМЬДРАЛЫГ АВАРДАГ МУУ НАЙЗ АМЬДРАЛЫГ САМАРДАГ

ТҮҮНЭЭС БИ ЭМХ ЦЭГЦИЙГ СУРАЛЦДАГ Хүний энергийг хамгийн их сордог зүйл юу гээч тоос шороо. Новширсон, ноолорсон, бохир, заваан орчинд “Амжилт” ирлээ ч тогтдоггүй юм. Айл гэрийн эзэгтэй ахуйгаа цэмцгэр байлгахад анхаарах нь ээдээ чухал шүү гэж ирээд л аминчхан зөвлөнө. СЭТГЭЛ ХЭМЭЭГЧ ЖОР ХАМГИЙН ЧУХАЛ Эртээд танайд идсэн чинжүүтэй шөл ямар гоё амттай байв аа. Шөлөнд чинжүү хийдэг тэгээд тэр нь амттай байна гэж ерөөсөө бодоогүй явлаа. Ямар жороор хийдэг юм бэ гэж намайг саваагүйтэн асуухад. Ер нь байна ш дээ. Хоолны хамгийн чухал зүйл нь “Сэтгэл хэмээх жор шүү” дээ гэж намайгаа мад тавьж билээ.ХҮН НЭРЭЭ ТОГОС ӨДӨӨ Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олохгүй. Алдаа нь аль нэг өдөр сөхөгдөж нүүр хийх газаргүй болгож “нэг нэр, хоёр хоч” зүүдгийг л энэ залуучуудад ойлгуулах гээд үгүй мөн олон жил нүүр номондоо сайн муугаараа хэлэгдэн барин бичлээ гэж тэр хааяа учирлана. Магадгүй “Энэ үг, сургамж” нь ирээдүйд хийж эвгүй байдалд орох байсан олон олон болчимгүй үйлдлээс “бамбай” болон намайг хамгаалсан ч байж мэдэх юм.ӨТЛӨХ ЦАГГҮЙ, ГУНИХ ЗАВГҮЙ Миний залуу хэрнээ хөгшин яриатай найз гэж ирээд намайгаа бас цаашлуулна. Тэр ямар ч насны хүнтэй яг үе тэнгийн юм шиг ярих чадвартай. Заримдаа залуусын үг хэллэгээр ярьж элэг хөшөөх шахна. Түүний утасны дуудлага бүр инээд, ухаарал, эрч хүч, энерги, амьдралын мөн чанарыг ойлгуулж хааяа хөнгөн гунигийг мэдрүүлдэг болохоор би түүнтэй ярих дуртай. САЙН НАЙЗ АМЬДРАЛЫГ АВАРДАГ. МУУ НАЙЗ… Сайн найзыг бурхнаас, муу найзыг эрлэгээс илгээдэг. Найзаа танина гэдэг ханиа сонгох дайны чухал сонголт. Нээрээ л хол ойрын олон жишээн дээрээс түүний энэ үгний учгийг дэндүү их мэдрэх болсон. Бас өөр дээрээ…ҮЙЛИЙН ҮР ҮҮД АНДУУРДАГГҮЙ Түүний зохиол бүтээл бүр өөр өөрийн өнгөтэй. Үйлийн үрийн талаар, хүний буян хүнд наалддаггүй. Удмыг нь харж ханилахын чухлыг тэр бичдэг. Алдар нэртэй хүн алга урвуулахтай адил амьдрал нь сайн муугаар эргэдэг олон жишээг уншихын цагт. Хүн гээч амьтан “Амжилтандаа ташуурч, алдаандаа бүдэрч болохгүй”-г ойлгодог. САЙНЫГ НЬ Ч СААРЫГ НЬ Ч ТЭР ШУЛУУХАН ХЭЛЧИХДЭГ Зарим хүмүүс үг дутдаг юм уу, атаа сэтгэл нь хөдөлдөг юм уу хүний сайн чанарыг нь хэлэх дургүй л байдаг юм билээ. Харин тэр алдааг нь ч амжилтыг нь ч хэлж чаддаг. Зарим нийтлэлүүдийг нь хов, шүүмжтэй хутгадаг ч ахиулаад бодоход голыг нь гогодсон үг, өгүүлбэрүүд цухалзана. Ухаантай хүн өлгөж аваад нэгийг бодож хоцорно. Ухаангүй нэг нь өш зангидаж үлдэж хоцордог. Мэдэвч нуудаг, чадавч тусалдаггүй. Асуувч хэлдэггүй хүмүүсээс “тэр” тэс өөр. Мэдсэн, сонссон, уншсан, судалснаа харамгүй өгч байдаг “Өглөгч мод”-той би түүнийг зүйрлэх дуртай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!