Uncategorized

Шинжилгээний хариу эерэг гарвал дараах зөвлөмжийг мөрдөөрэй

Шинжилгээний хариу эерэг гарвал цаашид хэрхэх вэ  Өрхийн эмч нь тань руу залгатал дараах зөвлөмжийг мөрдөнө үү 1. Өвчтөний өөрийгөө хянах хуудас өглөө, орой 2 удаа хянасан байна. 2. 37 хэмээс дээш халуурах 3. Амт мэдрэхгүй болох 4. Үнэр мэдрэхгүй болох 5. Хоолой өвдөх 6. Хуурай ханиах, цээж давчдах 7. Ядарч сульдах 8. Амьсгаадах, амьсгалын тоо 1 мин-д 20-оос дээш болох 9. Бусад зовиур илрэх Гэрээр тусгаарлагдсан иргэн дараах дэглэмийг баримтлана. Гэрээсээ гарахгүй байх Гэртээ зочин урихгүй Аль болох тусдаа байх Гараа сайтар савандаж угаах Хүн бүр тусдаа аяга таваг, нүүр гарны алчууртай байх Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх Сайн унтаж амрах Биеийн дасгал хөдөлгөөн хийх, амьсгалын дасгал хийх Тайван стрессгүй байхӨдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих Бие тавгүйрхсэн тохиолдолд ӨЭМТ-ийн эмчтэй холбогдох Гэрээр тусгаарлагдах хугацаа нийт 14 хоног хянагдана Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг гэрээр 14 хоног хянана.Ойрын 1-р хавьтлыг 6 дах хоногоос ПСР шинжилгээнд хамруулна. Эм тариагаа хэрхэн авах вэ?Хорооны хэсгийн ахлагч нартай хамтран шаардлагатай зүйлсээр хангах арга хэмжээг авна Коронавирусын халдварын эсрэг тусгай эмчилгээ байхгүй. Ерөнхийдөө шинж тэмдгийн болон эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих тусламж, эмчилгээ багтана.1. Витамин С 1000 мг Хэрэглэх арга: өдөрт 1-2 удаа 10 хоног уух 2. Витамин Д 4000 ЕД Хэрэглэх арга: өдөрт 1 удаа 10 хоног уух 3. Уламжлалт эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Мана4, Норов 7 танг вирусын гаралтай ханиадыг анагаах, урьдчилан сэргийлэх, дархлаагаа дэмжих зорилгоор хэрэглэх зааварыг хүргэж байна. Мана4 тан: Дархлаа дэмжих үйлчилгээгээрээ алдартай ЦАГААН ТАН нь Уламжлалт Анагаах Ухааны 404 төрлийн өвчинд нэн тустай, аливаа өвчнөөс сэргийлдэг . Найрлаганд Цайр, Магни, Селен зэргийг агуулсан эмт ургамлууд байдаг.Норов7 тан: Халууны эсрэг, үрэвсэл даран дархлаа дэмждэг үйлдэлтэй. Найрлаганд Bитамин С, Цайр, Магни, Селен, Bитамин С зэргийг агуулсан эм ургамлууд багтсан. Норов-7 /Уламжлалт тан эм/ Хэрэглэх арга: НХХ 1,0 граммыг өдөрт 1-2 удаа 100-150мл усанд буцалгаж ууна. 1-5 насны хүүхэд том хүний тунгаар өдөрт 1 удаа 150-200мл усанд орой 19:00-20:00 цагт буцалгаж ууна. Мана 4 /Уламжлалт тан эм/ Хэрэглэх арга 1.0 граммыг 250мл усанд хийн зөөлөн гал дээр буцалгаж бүлээнээр ууна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!