Uncategorized

Хамба лам Д.Нацагдорж:Төрсөн өдрөө тэмдэглэхдээ юуны түрүүнд аав, ээждээ сэтгэлийн үг, ерөөлөө айлтгаж хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй

Буянт аав, ээждээ буян үйлдэж, ном уншуулах нь цаглашгүй буян…Төрсөн өдрөө тэмдэглэхдээ, “Тэр маань ирсэнгүй, надад бэлэг өгсөнгүй, тийм ч юм авна, ийм ч юм таалагдсангүй” гэх мэтээр бие, хэл, сэтгэлийн сөрөг үйлүүдийг цээрлэж байх нь юу, юунаас чухал. Харин ч та эрдэнэт хүмүүний төрлийг олсон учраас өөрөө бас өглөг, буян үйлдэхийг л санах хэрэгтэй юм.Хүнд төрсөн өдрөөр нь бэлэг өгч чадаагүй ч гэсэн сайхан ерөөл хэлэх нь илүү ач холбогдолтой. Төрсөн өдрийн эзэн хэдий чинээ олон ерөөл авна, төдий чинээ тэр олон хүний ерөөл буянаар тэр хүн сайн сайхан явах үндэс суурь бас бүрддэгийг бодох л хэрэгтэй.Төрсөн өдрөө тэмдэглэхдээ юуны түрүүнд аав, ээждээ сэтгэлийн үг, ерөөлөө айлтгаж хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй байна. Бас буянт аав, ээждээ буян үйлдэж, ном уншуулах нь цаглашгүй буян. Аав, ээж, ачит багшийнхаа ачийг нь дурсах хэрэгтэй.Хүмүүс бид төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн аав, ээжийгээ бие сэтгэлээр нь зовоохгүй, цог золбоотой явах нь ч буян юм. Аав, ээжийгээ зовоохгүйн тухайд үр хүүхэд нь зөв ёс зүй, зөв хооллолт, бие сэтгэлийн зөв явдал мөрийг мөрдлөг болгох нь чухал болой.Аав, ээж нь ч ертөнцийн номт ёсыг дагаж үр хүүхэд, удам угсаандаа дээдийн номын сургаалиас айлдаж, буяны зам мөрийг үлдээх, энэ амьдралаа сайн сайхнаар авч явах нь хүн бүрийн эрхэм үүрэг хариуцлага юм.Төрсөн өдрөө буянд шамдах, буян хишиг хураах, буянт үйлсийн өдөр болгон тэмдэглэх нь гайхамшигтай юм. Төрсөн өдрөө урьд болон энэ төрлийнхөө дутагдалтай, нүгэл хилэнцийн урхаг байвал наминчлан арилгах өдөр хэмээн буянд шамдах нь гэгээлэг зам мөр юм. Түүнчлэн таны төрсөн өдрийг хүндэтгэж, хамтдаа баярлаж буй найз нөхөд, дотны хүмүүстээ талархал илэрхийлж, сайхан үг, үзэл бодлоо илэрхийлэхээс гадна өнгөрсөн жилээ дүгнэн цэгнэж, дараачийн он жилүүдэд хийж бүтээх зорилго, төлөвлөгөө, сайхан ерөөл буянаа тэдэндээ танилцуулж, дэмжиж тусалж явахыг хүсэн нь сайн болой.Аав, ээж, ахан дүүс, найз нөхөд нь ч төрсөн өдрийн эзний давуутай сайн талуудыг хэлэхийн зэрэгцээ бодууштай зүйлд нь ч сургаалиа хайрлах хэрэгтэй юм. Хамба лам Д.Нацагдорж ЭХ СУРВАЛЖ: http://natsagdorj.manbadatsan.mn/

Related Articles

Back to top button
error: Content is protected !!