Uncategorized

С.Лавров: Тэд бүр Монголыг энэ “тоглоомдоо” татаж оруулахыг оролдсон

АНУ-ын гадаад улс орнуудад ажиллуулдаг био лабораториудын талаар ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Баасан гарагт “Аль Арабия” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Ингэхдээ тэр Монгол улсын нэрийг дурдсан байна.“Дэлхий даяар АНУ-ын биологийн зэвсгийн лабораториуд хэдэн зуугаараа байдаг. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Уолтер Нуланд өвчин үүсгэгчийг Оросын гарт оруулахгүйн тулд шаардлагатай бүхнийг хийсэн гэж хэлсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Тэд энхийн бус зориулалттай зүйл хийж байгаагаа үнэндээ хүлээн зөвшөөрсөн. Тэд Орос, Хятадын эргэн тойронд лаборатори байгуулж байна. Тэд бүр Монголыг (бидэнд мэдээлэл бий) энэ “тоглоомдоо” татаж оруулахыг оролдсон” гэж Лавров ярьжээ.Монгол улсын нутаг дэвсгэрт АНУ-ын засаг захиргаа био лаборатори байгуулах талаар ярилцаж байгаа тухай Оросын зарим улс төрчид сүүлийн үед ярих болсон юм. Монгол Улсын Гадаад Хэргийн Яам үүнийг няцаасан мэдэгдлийг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр гаргаж  байв.Эх сурвалж: mid.ru

Related Articles

Back to top button
error: Content is protected !!