Uncategorized

АУ-НЫ ДОКТОР Н.БАЯРМАА: ШИНЭХЭН ЭЛГЭН ТАРАГ НОЙР БУЛЧИРХАЙД ХАМГИЙН САЙН

Нойр булчирхайн үрэвсэл, хавдрын шалтгаан, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар АУ-ны доктор, дэд профессор, МУ-ын дотрын зөвлөх зэргийн эмч Н.Баярмаа дараах зөвлөгөөг өглөө. Нойр булчирхай нь ходоодны ар талд байрладаг том булчирхайлаг эрхтэн. Үндсэн үүрэг нь бидний идсэн хоолыг боловсруулдаг шүүрэл ялгаруулах. Уг шүүрэл дотор уураг, өөх тос, нүүрс ус задлагч байх бөгөөд задарсан бүтээгдэхүүн нарийн гэдсэнд шимэгдэж хоол боловсруулалт явагддаг. Цаашлаад эд эс эрхтнүүдэд тэжээл болж очдог. Нойр булчирхай нь хоёр төрлийн шүүрэл ялгаруулдаг. 85-аас дээш хувь нь гадаад шүүрэл буюу хоол боловсролтод оролцдог фермент агуулсан, нөгөө хэсэг нь дотоод шүүрлийн даавар ялгаруулдаг. Жишээ нь, инсулин даавар байна. Нүүрс усны солилцоонд оролцдог цусанд байгаа глюкозыг эс рүү оруулдаг чухал үүрэгтэй даавар. /Нойр булчирхайн бүтэц/ Нойр булчирхайн түгээмэл тохиолддог өвчин, эмгэгүүд Нойр булчирхайн маш олон өвчин бий. Түгээмэл өвчин эмгэгүүд нь, Нойр булчирхайн цочмог үрэвсэл – Маш хүнд хэлбэр бөгөөд маш богино хугацаанд тодорхой шалтгаан нөлөөлөөд нойр булчирхай шууд гэмтдэг. шинж тэмдгүүд нь маш хурдан хугацаанд илэрдэг өвчин. Нойр булчирхайн архаг үрэвсэл – Олон жилээр өвддөг, нойр булчирхайн эд эсүүд гэмтэж, холбогч эдээр солигдож, нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдах, яваандаа хүндэрдэг, хавдрын урьдал өвчин. Нойр булчирхайн уйланхай Нойр булчирхайн хоргүй болон хортой хавдрууд Нойр булчирхайн гадаад болон дотоод шүүрлийн дутагдал. Нойр булчирхай өвчлөх гол шалтгаануудҮрэвсэлт өвчнүүдийн хамгийн түгээмэл шалтгаан нь ар.хи сог.тууруулах ундааны буруу, хэт хэрэглээ. Ар.хи хэтрүүлэн уух, нэг удаад их хэмжээгээр ууж хордох, давхар там.хи татдаг бол нойр булчирхайг нэлээн хүндээр гэмтээдэг. Үрэвсэл үүсгээд зогсохгүй хавдар болох томоохон шалтгаан юм. Түүнээс гадна нойр булчирхайн цочмог, архаг үрэвсэл үүсгэдэг хоёр дахь шалтгаан нь цөсний чулуу. Ялангуяа хөдөлгөөнтэй цөсний чулуу нь цөсний хүүдийнээс нойр булчирхайн цорго руу орох, тэндээ чулуунууд үүсгэх, цоргуудыг бөглөх байдал нэлээдгүй тохиолддог. Цөсний чулуутай хүмүүс манайд маш их. Цөсний чулуу нь хоёрдогчоор нойр булчирхайг цочроож үрэвсүүлдэг. Бусад шалтгаанууд: Гэмтэл /мориноос унах, зо.дуулах, машины осол/, вирус, зарим халдварууд г.м Ар.хи нойр булчирхайг хэрхэн үрэвсүүлдэг процессыг хэлж өгөөч? Ар.хи шууд нойр булчирхайг гэмтээдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Хоёрдугаарт, Өөх тосны хэрэглээ их байх нь нойр булчирхайнд ачаалал өгдөг. Нойр булчирхайнаас ялгардаг фермент л зөвхөн өөх тосыг задалдаг. Тэр хэрээр ачаалал их байдаг гэсэн үг. Гэхдээ өөх тостой хоол идсэн, ар.хи уусан хүн бүрийн нойр булчирхай үрэвсэхгүй. Өөр бусад шалтгаанууд зэрэг эсвэл ар араасаа хавсарч нөлөөлснөөр гэмтэж үрэвсдэг. Тухайлбал, удамдаа нойр булчирхайн хавдартай хүн байсан бол өвчлөх эрсдэл илүү нэмэгдэнэ гэсэн үг.Нойр булчирхай өвдөж, үрэвсэж байгааг ямар шинж тэмдгээр мэдэх вэ? Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед хэвлийн дээд хэсэгт маш хүчтэй өвдөлт мэдрэгддэг. Тэсэхийн аргагүй. Өвчин намдаах эмэнд ч намдахгүй. Энэ өвдөлтийн өмнө найр, хүлээн авалтад орсон, өөх тостой махан хоол их идсэн, ар.хи уусан гэсэн өгүүлэмжтэй орж ирэх нь элбэг. Ийм өвдөлт өгсөн бол нэн яаралтай эмчид хандах хэрэгтэй. Цочмог үрэвсэл бүр хүндэрсэн бол дотор муухай оргих, бөөлжих, бөөлжсөн ч дотор онгойхгүй улам л дотор муухай болдог. Нойр булчирхайн архаг үрэвслийн үед хүчтэй өвдөлт харьцангуй ховор тохиолддог. 40 хувьд нь л өвдөлт өгдөг. Бусад тохиолдолд зовуурь шинж тэмдэггүй явсаар санамсаргүй байдлаар илэрдэг. Тухайлбал, аюулхайд болон хэвлийн дээд хэсэгт өвдөх, тосорхог гялгар өнгөтэй их хэмжээтэй гүйлгэх, турах, улмаар тэжээл дутагдах шинж тэмдэг явагддаг. Нойр булчирхайн үрэвсэл нь хавдар болох уу? Нойр булчирхайн үрэвсэл нь хавдраас өөр. Нойр булчихайг гэмтээдэг байдлаараа үрэвсэл хавдар хоёр ялгаатай. Өөрөөр хэлбэл, нойр булчирхайн хэвийн байсан эс үрэвслээс болоод шинж чанараа өөрчилж хяналтгүй ургахыг хавдар гэж нэрлэдэг.Нойр булчирхайн архаг үрэвсэл нь хавдрын урьдал өвчин болдог. Нойр булчирхайн цочмог болон архаг үрэвслийг эмчлэхгүй яваад байвал ямар эрсдэлтэй вэ? Цомчмог үрэвслийн үед хүнд байх тусам амь насанд эрсдэлтэй. Нойр булчирхайгаас гадна амин чухал эрхтнүүдийн талаас хүндрэл гардаг. Тиймээс аюултай. Хөнгөн хэлбэрийн цочмог үрэвслийн үед харьцангуй гайгүй. Зөв цагтаа үзүүлж оношлуулж, зөв эмчилгээ хийлгэвэл ямар ч асуудалгүй эдгэрэх боломжтой. Харин нойр булчирхайн архаг үрэвслийн хувьд байнга давтагдаж даамжирдаг учраас эд эсүүд нь гэмтэж, үйл ажиллагаа нь унтарч, шүүрэл ялгаралт нь багасаад л байдаг. Тиймээс хавдар болох эрсдэл нэмэгддэг. Залуу насандаа эсвэл ахимаг насандаа нойр булчирхайн архаг үрэвслээр өвдөх нь мөн ялгаатай. Нас ахих тусам архаг үрэвслээр өвдөх илүү их эрсдэл дагуулдаг. Нойр булчирхайн архаг үрэвсэл үүсгэх эрсдэлт хүчин зүйлсУдамшил – Гэр бүлд нь нойр булчирхайн хавдар оношлогдож байсан цусан төрлийн хүн эсвэл хамаатан садан нь энэ өвчнөөр 50-аас доош насандаа өвдөж байсан бол 30-40 хувийн эрсдэлтэй. Буруу хооллолт – Хоол хүнсэндээ улаан мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүн маш ихээр хэрэглэх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Таргалалт – БЖИ нь 35-аас их бол архаг үрэвслээр өвдөх эрсдэл 20 хувиар нэмэгддэг. Там.хи – НБГШ эсийн хавдар болох эрсдэлийг 20-30 хувиар нэмэгдүүлдэг. Хүйс – Эрэгтэйчүүд илүү өртдөг
Нас – нас нэмэх тусам эрсдэл нэмэгддэг. Чихрийн шижин өвчин – Уг өвчнөөр 5-аас дээш жил өвдөж байгаа бол хавдар болох эрсдэлтэй. 10-аас дээш жил өвдөж байгаа бол хавдар болох эрсдэл 50 хувиар нэмэгддэг. Нойр булчирхайн үрэвсэл Ар.хины өндөр хэрэглээ. Нойр булчирхай хавдрын тавилан ямар байдаг вэ? Эмчлэгдэж эдгэрэх боломжтой юу? Дэлхийн хэмжээнд нойр булчирхайн хавдрын төгс эмчилгээ одоо ч байхгүй. Химийн эмчилгээ хийдэг боловч үр дүн багатай. Хорт хавдруудын дотор нас баралт маш өндөртэй хавдар нь нойр булчирхайн хорт хавдар юм. Элэгний хорт хавдар хүн амын дунд их байдаг ч мэс заслын, элэг тайрах, шилжүүлэн суулгах гэх мэт олон аргаар харьцангуй эмчлэгдэх боломжтой. Харин нойр булчирхайн хорт хавдрын үед үр дүнтэй эмчилгээ байхгүй.Нойр булчирхайн хорт хавдрын нэг аюултай зүйл нь онцлог шинж тэмдэг байдаггүй. Шинж тэмдэггүй маш удаан явдаг. Дараах зовуурь илэрч хавдраар оношлогдохдоо хэдийн хүнд шатандаа орсон байдаг. Үүнд: Хэвлийгээр өвдөх, шарлах, арьс загатнах, шээс өтгөн хар цай шиг болох, өтгөн цайвар болох, хоолны дуршил буурах, шалтгаангүй турах. Тиймээс урьдчилан сэргийлэх нь маш чухал. Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо Дээр хэлсэн эрсдэлт хүчин зүйлсийг анхаарах нь чухал. Хэрэв эрсдэлт хүчин зүйлс танд байгаа бол нойр булчирхайгаа үзүүлэх хэрэгтэй. Нөгөө чихрийн шижин, таргалалт, удмын мэдээлэл, хүйс, нас, ар.хи, там.хи хэрэглэдэг л бол үзүүлэх хэрэгтэй гэсэн үг шүү. Лабораторийн шинжилгээнүүд болон багажийн шинжилгээгээр нойр булчирхайн өвчин эмгэгүүдийг оношилдог. Үүнд хэвлийн тойм рентген, хэвлийн эхо, КТГ, MRI, MRCP, ERCP г.м шинжилгээний төрлүүд бий. Нойр булчирхайн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Хүн бүр мэддэг. Гол нь амьдралдаа хэрэгжүүлдэггүй. Сонссоор байгаад дөжөрчихсөн. Гэтэл энэ энгийн зүйлс хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэлт байдаг. Ялангуяа хоолны дэглэм маш чухал. Нойр булчирхай нь хоол боловсруулах том булчирхай учраас эрүүл зөв хооллолттой байх хэрэгтэй. Эрүүл гэдэг нь улаан махны хэрэглээгээ тохируулахаас эхэлнэ. Өглөө өдөр орой мах идээд л байвал буруудна. Оронд нь цагаан мах, загас, тахианы махыг хэрэглээндээ нэмэх хэрэгтэй. Мөн дараах зүйлсийг хэрэглэх нь нойр булчирхайгаа эрүүл байлгахад сайн нөлөөтэй. Үүнд:Олон төрлийн жимс ногоог түлхүү хэрэглэх – Ногоон өнгийн ногоонууд дархлааг маш сайн дэмждэг. Эслэгтэй хүнс өдөрт 30гр хэрэглэх, Нэг дор их идэхгүй багаар хооллох, Витамин Д, омега-3, селен, магни, витамин В хэрэглэх, Шарсан хоолноос аль болох татгалзах, Гурилан, чихэрлэг хүнс бага хэрэглэх,Шинэхэн элгэн тараг нойр булчирхайд маш сайн. Эрүүл, чанартай нойр – Нойрон дунд эд эсүүд шинээр төлжиж, сэргэдэг. Боловсруулсан махны хэрэглээг багасгах – Бүгд удаан хугацаагаар муутгахгүй байлгах химийн бодис нэмсэн байдаг. Нитрозамин буюу хадгалах хугацааг удаашруулах, өнгө оруулах бодисуудтай утсан, боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь биед хуримтлагдсаар хавдар үүсгэх нөлөөтэй. ДЭМБ-аас хортой хүнсний бүтээгдэхүүнд орсон учраас бүр татгалзах хэрэгтэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!