Uncategorized

“Т.Ганболд Би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй” гэв

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нарын салалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Иргэний Улсын Бүртгэлийн Газрын Дарга Т.Нармандах: ” УБЕГ-ын мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн сан, архивын мэдээллийн сан гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Аливаа мэдээллийг аль ч мэдээллийн сангаас устгах ямар ч боломжгүй. Эдгээр мэдээлэл нь бүгд нууц байдаг, мөн төрийн тусгай байгууллагын хяналтанд байдаг. Жилд 16 мянга орчим гэрлэлт бүртгэгдэж, 4 мянга орчим гэр бүл салалт бүртгэгддэг.Иргэн Г, Я нарын гэрлэлт 2016 онд бүртгэгдсэн байсан. Иргэн Г 2021 оны 11-р сард өөрөө санал тавьж, гэрлэлтийн бүртгэлээ хү.чингүй болгоё, би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй гэсэн. Ингээд байцаагч ажиллахад дүгнэлт нь үнэхээр тийм юм байна, энэ гэрлэлтийн бүртгэлийг хү.чингүй болгох ёстой гэж гарсан. Хү.чингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш бөгөөд тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл.Гэхдээ энэ асуудал шүүхийн шатанд яваа” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!