Uncategorized

Монголчуудын зан авирын тухай Антиварийн тэргүүн хамба Жиованни Дель Плано Карпини ийнхүү бичиж байжээ

МОНГОЛЧУУДЫН ЗАН АРАНШИН XIII зууны үед Монголчуудын дунд 1 жил 4 сар хамт аж төрж,амьдарч байсан Антиварийн тэргүүн хамба Жиованни Дель Плано Карпини тэр үеийн Монголчуудын ааш, авирын тухай ингэж бичсэн байх юм:1.Монголчууд хорвоогийн бүх хүн хэнээс ч илүү эзэндээ үг дуугүй захирагддаг, тэднийгээ маш их хүндэтгэдэг, хэзээ ч эзнээсээ урвадаггүй. 2.Монголчууд хоорондоо маргаж хэрэлдэнэ гэж бараг үгүй, зо.долдох, муудалцах, бие биенээ шархдуулах явдал гаргана гэж огт байхгүй. 3.Мөн тэд нар дээ.рэмдэх, хул.гай хийх гэж байхгүй тул эд агуурсаа хураасан гэр орон, тэрэг бараагаа түгжиж, цоожлохыг үл мэднэ.
4.Бие биеээ их хүндэлдэг, хоорондоо эвтэй найрсаг, юу байгаагаа хармын сэтгэлгүй хуваан идэцгээнэ.5.Тэд их тэвчээртэй. Эрх танхил, булбарай улс биш. 6. Бие биенээ үзэн ядаж, өсөрхөн муудалцах явдал тэдэнд бараг үгүй. 7.Бие биедээ атаархах, жөтөөрхөх явдал тэдэнд байхгүй мэт санагдсан. 8.Тэд хоорондоо үг сөргөлдөх нь бараг үгүй, ар.хи хэтрүүлж уусан байлаа ч муудалцах, зодолцох явдал ер гаргадаггүй.9.Бүсгүйчууд нь их ухаалаг бөгөөд элдэв са.дар са.муун ичгүүртэй явдал гаргасан тухай үг яриа огт сонсогдоогүй. “МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ ; ДОРНО ЭТГЭЭДЭД ЗОРЧСОН МИНЬ” 1988 ОН Жиованни Дель, Плано Карпини ; Гильом де Рубрук

Related Articles

Back to top button
error: Content is protected !!