Uncategorized

БНХАУ-аас зээл аваад Казахстаны бүтэлгүйтсэн “Баганан тулгуурт гал тэрэг”-ийг Д.Сумъяабазар Хятадад өр тавьж барина гэв

Хотын дарга Д.Сумъяабазар олон тэрбум ам.долларын зээлээр Улаанбаатар хотод Light Rail Transport /LRT/ буюу Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг барина гэсэн ч УИХ-ын Төсвийн байнгын хороо өнгөрсөн баасан гараг /2022.04.22/-т унагасан юм.Харин тэрээр өчигдөр /2022.04.24/ “Надад дургүй байж болно, нийслэлчүүдийг хохироож болохгүй” гэж иргэдийн нэрийг барьсан хачин мэдэгдлийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зорилттой тараав. Угтаа Д.Сумъяабазарын зүтгүүлээд байгаа LRT буюу Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг нь Хятадад 2-3 тэрбум ам.долларын өр тавьж Улаанбаатар хотод баригдах, гадаадын улс оронд хэдэнтэй бүтэлгүйтсэн төсөл юм.-Д.СУМЪЯАБАЗАР БНХАУ-Д АЙЛЧЛАХ ҮЕЭРЭЭ 50 КМ ОРЧИМ ҮРГЭЛЖЛЭХ БАГАНАН ТУЛГУУРТ LRT-ЫН ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙВ-Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг энэ оны хоёрдугаар сар /2022.02/-д БНХАУ-д айлчлах үеэр Д.Сумъяабазар айлчлалын бүрэлдэхүүнд нь явсан.Д.Сумъяабазар энэ талаараа ярихдаа, “Айлчлалын үеэр хэлэлцсэн асуудалд Улаанбаатар хоттой холбоотой хоёр том төслийг багтаасан нь олзуурхууштай хэрэг. Эхний төсөл нь Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ хэлбэрийн нийтийн тээвэр бий болгох тухай асуудал байлаа. Баганан тулгуурт буюу LRT-ийг гүүрэн байгууламж хэлбэрээр барьж байгуулах шийдлийг гаргасан. Энэхүү хөнгөн галт тэрэг байгуулах төслийн хүрээнд таван жилийн хугацаанд гурван чиглэлд 50 км орчим үргэлжлэх гүүрэн байгууламж байгуулахад БНХАУ-ын талаас, тэр дундаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (хуучнаар Хятадын төлөвлөгөөний комиссын хороо)-ноос онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн” гэж мэдэгдэж байв. Үнэндээ тэрээр, “БНХАУ-аас 2-3 тэрбум ам.долларын зээл авч барих Нисэх Яармагаас Сансрын төв зэрэг гурван чиглэлд 50 километр орчим үргэлжлэх “баганан тулгуурт хөнгөн галт тэрэг”-ийг ийнхүү ярьж байжээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар LRT буюу Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг төслийг ийнхүү эсэргүүцжээ. Нөгөө талаар Д.Сумъяабазар дээрх төслийг өртгийг ч сайн мэдэхгүй байж магадгүй. Учир нь Казахстан улс 2011-2020 оны хугацаанд 61,1 километр үргэлжлэх “баганан тулгуурт галт тэрэг”-ний төслийг анх 2,3 тэрбум ам.долларт хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ч бүтэлгүйтсэн юм. Иймд хотын дарга Д.Сумъяабазарын зүтгүүлээд байгаа 50 километрорчим үргэлжлэх төсөл нь 2-3 тэрбум ам.долларын өртөгтэй байж магадгүй. Казахстан “баганан тулгуурт галт тэрэг”-ний төслийг БНХАУ-аас зээл авч хийсэн ч бүтэлгүйтжээКАЗАХСТАН УЛС ХЯТАДААС 1,4 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВААД БҮТЭЛГҮЙТСЭН ТҮҮХИЙГ Д.СУМЪЯАБАЗАР ДАВТАХ УУ- Мөн Казахстан улс анх “баганан тулгуурт галт тэрэг”-ний төслөө Франц компанитай хамтарч барихаар төлөвлөсөн ч бүтэлгүйтэж, замын уртыг нь 22,4 километр болгон багасгаж, үүндээ БНХАУ-тай хамтарч, тус улсаас 2,5 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай 1,4 тэрбум ам.долларын зээл авч, Засгийн газар нь баталгаа гаргасан ч төсөл нь бүтэлгүйтэж, ашиглах боломжгүй олон тооны тулгуурт баганатай үлдсэн байдаг.Иймд Казахстан улсын яг энэ жишээг Д.Сумъяабазар давтаж магадгүй байгаа юм. Учир нь Д.Сумъяабазарын энэ төсөл дээр манай Засгийн газар 500 сая ам.долларын баталгаа гарна гэх мэдээлэл байгаа юм. Харин манай үе үеийн хотын дарга нар Улаанбаатар хотын түгжрэл, нийтийн тээврийг шийдэхийн тулд янз бүрийн төсөл санаачилж, ярьж байсан ч ажил хэрэг болж чадаагүй. Тухайлбал, Э.Бат-Үүл газар доорх метро, С.Амарсайхан агаарын дүүжин тээвэр зэргийг санаачилсан ч улсын мөнгө хий дэмий үрэгдэж, төсөл нь цаасан дээр үлдсэн. Гэтэл тэдний алдааг Д.Сумъяабазар давуулан биелүүлж, Хятадын олон тэрбум ам.долларын зээлээр олон улс оронд бүтэлгүйтсэн “баганан тулгуурт хөнгөн галт тэрэг”-ний төслийг Улаанбаатарт эхлүүлэхээр зүтгүүлж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!