Uncategorized

Э.Оюунболд “Дааганаас биш, дарвагараас” гэгч л боллоо

“Дааганаас биш дарвагараас”. Яг л аварга Э.Оюунболдод хэлмээр үг. Харин олон нийтийн зарим хэсэг түүнийг өмгөөлж, “Бөхийн ёс жудаг хаачсан бэ?” хэмээн халаглаж байна. Харин тийм, засуул дохиогүй байхад барилдаанаа орхин арагш эргэсэн Э.Оюунболдоос ёстой л ингэж асуумаар.Өчигдөр Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан гээд олон гуншинтай бөхийн барилдаан Хүй долоон худагт боллоо. Э.Оюунболдыг допингийн асуудлаа шийдээгүй тул бөхчүүд ам авахаас нэг хэсэг татгалзаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин тавын даваанд аймгийн арслан Э.Нямаад унасан. “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ?” гэгчээр “Ерөнхийлөгч миний цолыг хураагаагүй” гэж таахалзсан Э.Оюунболдын дотор түрүүлчих ч юм бил үү гэсэн хүсэл хургаастай буцалж байсан байж мэднэ. Уначхаад хошуугаа унжуулж харагдана лээ.Унахдаа их хөгтэй. Э.Нямааг урагш нэлээд газар түрж яваад, “За, больё доо” гэсэн аятай гараа савчаад хойш эргэсэн үйлдэл нь бөхийн ёсонд үл нийцнэ. Засуул дохисон тохиолдолд л барилдааныг завсарлалаа гэж үздэг. Гэтэл Э.Оюунболд засуулын дохиогоогүйгээр, өөрөө гараа савчаад эргэхдээ “Барилдааныг засварлууллаа” хэмээн мунхагласан гэлтэй. Нэгэнт дүрэм ёсоор барилдаан үргэлжилж буй хойно Э.Нямаа хойноос нь дэгээдчихэж байгаа юм.Давчхаад ум хумгүй зугтсан нь бол Э.Нямаагийн хувьд жаахан шүүмжлүүштэй. Бусдаар тэр дүрмийн дагуу л барилдсан. “Би допинг хэрэглээгүй”, “Миний цолыг хураагаагүй” гэж хээв нэг гүрийгч Э.Оюунболд хэт таахалзуур зандаа ингэж өөрөө бүдэрлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!