Uncategorized

Шадар сайд аавыг нь доромжилсон иргэнийг цагдаад өгчээ

Шадар сайд С.Амарсайхан фейсбүүкт пост бичсэн иргэнийг Мөрдөн байцаах газраар шалгуулахаар өргөдөл өгсөн талаар иргэн Т.Шинэбаяр мэдээлэл хийлээ.Иргэн Т.Шинэбаяр “Шадар сайд С.Амарсайхан энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд миний нэр дээр дуудах хуудас ирүүлсэн. Ингэхдээ надад өөрт гардуулж өгөөгүй. Манай өндөр настай ээжид дуудах хуудас хүргүүлсэн. Мөн өдрийн орой дуудах хуудастай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулиар хянан шийтгэх, гэрчээр мэдүүлэг авах дуудах хуудас байсан. Улмаар нэг дэх өдөр Улсын мөрдөн байцаах газар ирж, хошууч н.Дашцэрэнтэй уулзсан. Өргөдөлтэй нь танилцахад Шадар сайд надад фэйсбүүкийн постноос болж гомдсон асуудал гарсан байсан. Тодруулбал,Хийн хоолойн асуудлыг эсэргүүцсэн Туулын бургасыг хядсан асуудлыг эсэргүүцсэн Цар тахлын хүнд үеэр 3.2 тэрбум төгрөгийн усан оргилуур барьсныг эсэргүүцсэн Засгийн газрын үйл ажиллагааг удаа дараа шүүмжилсэн“Аав нь шарил ухдаг хятад хүн байсан гэсэн. Хүү нь Монгол Улсыг самарсайхан болгох юм байна” гэдэг постыг нүүр номондоо бичсэн байсан. Үүнийг “миний аавыг доромжилсон” гэж гомдсон юм билээ.Монгол Улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаанд оролцох эрхийг минь хөндөж, эрүүгийн хуулиар ял шийтгэж өгөөч гэсэн гомдол хүргэсэн байна. Энэ асуудал нь над дээр тест хийж үзээд, эрүүгийн хуулиар ял шийтгэвэл надаар дамжуулж олон иргэнийг дуугуй байлгах үйл ажиллагаа эхлүүлж байна гэж хардаж байна. Би дээр дурдсан таван асуудлыг эсэргүүцдэг. Цаашид ч эсэргүүцсээр байх болно. Шадар сайд бидэнд хууль сурталчлах ёстой ч цагдаа, прокурорын хийх ёстой ажлыг зааж, эрүүгийн хуулиар шийтгэ гэж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжид хэр нийцэж байгаа вэ гэдгийг хөндөж тавьмаар байна” гэж мэдээллээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!