Uncategorized

Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн тоог 150-215 болгох асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах нь зөв

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг АН, ХҮН, ИЗНН, Үнэн ба Зөв нам, МҮАН-ын удирдлагууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт өнөөдөр хүргүүллээ.Энэ үеэр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Засгийн газраас өнөөдөр 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө залуус жагсаал зохион байгуулж, улс төрийн намуудад саналаа хүргүүлсэн. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд бид өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо хэлэлцэн, асуудлыг сууриар нь шийдвэрлэх шаардлагатай байна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх, төсвийн хэмнэлт хийх УИХ-ын гишүүний тоог 150-215 болгох асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгах нь зөв” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!