Uncategorized

40 сая төгрөгийн авлигын хэргээр шалгагдаж буй цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар 355 саяын автомашинтай

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга асан, цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга асан, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар нь одоогоос 4 сарын өмнө хэрэг наймаалцах замаар бусдаас 40 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан талаарх мэдээллийг хүргэсэн. Тодруулбал, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар нь БНХАУ-ын иргэн н.Баяр гэгчээс авлига авч байхдаа үйлдэл дээрээ баригдсан байна. Түүний энэ үйлдэлд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байгаа ба С.Хүрэлбаатарын өмнө нь шалгаж, шийдвэрлэсэн хэргүүдийг мөн давхар шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ.Тэрээр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан бөгөөд өмнө нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар 8 жил ажилласан нэгэн.Түүнийг салбарынхан нь мөрийтэй тоглодог, ажлын байран дээрээ сог.тууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг, алба хаагчдаа зо.дож танхайрдаг зэргээр нь андахгүй аж. Түүнийг шалгаж эхэлсэн гэх мэдээллийн мөрөөр бидэнтэй багагүй олон эх сурвалж холбогдож эхэлсэн юм. Тэдгээр эх сурвалжуудын зарим албан тушаалтанд холбогдох болон хурандаа С.Хүрэлбаатарын гэр бүлийнхэнтэй холбоотой мэдээллийг нийтлээгүй болно.Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар нь цагдаагийн албанд олон жил ажиллахдаа багагүй хөлжөөд гарсан гэнэ. Тэрээр байнгын мөрийтэй тоглодог, тоглохдоо зохион байгуулж өөрөө ашиг олдог гэдгийг олон хүн мэдээлж байв. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж хэрэг наймаалцах замаар олон удаа их хэмжээний авлигал авсан байж болзошгүй байгаа аж. Өдгөө тэрээр хамгийн сүүлийн үеийн Лексус 570 маркийн 0009 улсын дугаартөй мөнгөлөг саарал өнгийн 355 саяын үнэтэй машин унадаг.Энгийн нэг цагдаагийн алба хаагч иймэрхүү тансаглалыг насаараа ажиллаад ч эдлэхгүй. Харин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хөлжсөн цагдаагийн хурандаа баячуудын эгнээнд заларч, авлигалын хэргээ хаалгахаар тохиролцож явна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!