Uncategorized

Дуучин Х.Батмэнд: Юу болоод байгааг анхаарах сөхөөтэй хүн гуай байна уу?!

МОНГОЛОО АЛДВАЛ БИДНЭЭС ЗОВЛОН САЛАХГҮЙ Талбай дээр хүн шатчихлаа гэх. Боо.ж ү.хлээ гэх. Нялх хүүхэд хү.чиндлээ гэх. Бүр үр хүүхдээ а.лчихлаа гэх. Газар орноо худалдлаа гэх. Энэ юу болоод байна вэ?! Зүгээр байж л байдаг зүйлс үү?! Хүний амь гэдэг машид үнэтэй зүйл. Эх орон газар нутаг түүнээс ч илүү үнэтэй. Хорвоо дээр нэг өдөр ч гэсэн амьд сэрүүн явахын төлөө тэмцэх учиртай. Гэхдээ утга учиртай амьдралын төлөө шүү дээ. Тийм учир бидэнд өөрийн гэсэн мөн чанар ёс суртахуун, эх орон газар нутаг хэрэгтэй. Амьдрал утга учиргүй мэт санагдах үе хэний ч тархинд эргэлдэж мэднэ. Тэрхэн зуурын сэтгэлийн бэрхшээлийг л давах ёстой. Хэцүү бэрх зүйлс аль ч цаг үед байж л байсан. Та бидний өвөг дээдэс даваад л гарсан. Харин ч бүр үгээр хэлж үсгээр зурах аргагүй их хатуужил туулж байж бидэнд энэ эрх чөлөөг олгосон байдаг. Гэхдээ заавал яагаад ТАЛБАЙ дээр гэж.. Энэ юу хэлж байна вэ? Нэг биш удаа шүү дээ!Өнөөгийн нийгэм бол арай хэтэрхий мунхаг нүүрлэсэн гамшигт үзэгдэл үе шаттайгаар үзэгдэх болжээ. Цаг бусаар хорвоогоос халих бол зуданд хиарч байгаа мал амьтдаас ч дутуугүй болжээ. Үүнийг зүгээр л байж л байдаг жирийн үзэгдэл мэт харах болтлоо дөжирчихсөн тийм мунхаглал нийгмээс тод харагдана. Үгүй шүү дээ та минь ээ!Яагаад гэдэг асуулт мянга мянгаараа гарч ирнэ. Яагаад вэ? Манай улсын хувьд бол ердөө МОНГОЛОО АЛДСАНЫ улмаас энэ билээ. Монгол хүний ёс заншил, ухамсар гээч зүйлийг бид нар хөсөр хаячихсан. Тэр их үнэт өв соёлоо өчүүхэн ч ойшоохгүй малаас долоон дор ухамсартай яваа учраас заяа нь хаяж байгаа нь энэ л дээ. Ер нь нийтээрээ сэтгэл санаа хямарч байна. Нийтээрээ өвдөж зовж, бүр цаг хугацаанасаа эрт ү.хэж үрэгдээд байна. Зөвхөн өнөө маргаашийн явдал ч биш. Сүүлийн эмх замбараагүй 30 орчим жилийн дүн ийм.Нийтийн үйлийн үрээ эдлэж буй нь энэ л дээ. Хорвоо дээрх бүхий л юмс үзэгдэл өөр өөрийн гэсэн хувь тавилантай. Өгцөө, авцаатай. Бид нар хүний хорвоод хүн шиг амьдарч эс чадвал нийтээрээ дааж давахгүй зовлонд унана. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ хичээх ёстой. Амьдрал дээр зүгээр идэж ууж, эдлэж хэрэглэхээс илүү үнэтэй цэнэтэй зүйлс өч төчнөөн буй шүү дээ! Түүнээ олж харцгаая. Монгол хүний заяа хаях болоогүй юм шиг санагдана. Хувь заяаныхаа эзэн байхын тулд атаа хорсол, шунал тачаалаа дарж, сэтгэл гутралаа я.лж эрүүлээр саруул ухаанаар хандах хамгаас чухал. Юу болоод байгааг анхаарах сөхөөтэй хүн гуай байна уу?! Одоо одоо ч ер дээр доргүй юм бодох цаг нь болсон байлтай…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!