Uncategorized

Хүн а.лах захиалга өгсөн Хятадын ард М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар байсан гэв

“Бост Интернешнл” ХХК-ы захирал Б.Ганхуяг Монгол хүний ам.ийг хө.нөөх захиалга өгсөн БНХАУ-ын иргэний хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: “2010 онд уул уурхайн төсөл эхлүүлэх гээд хөрөнгө оруулалт хайж яваад Хятад улсын иргэн Үй Жин Хуа буюу Улаан гэж Монгол нэртэй хүнтэй танилцаад, 30, 70 хувийн харьцаатай хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр барихаар тохирсон байдаг. Ингээд хамтарч ажиллаж байгаад энэ хүнд төслөө алдаж, уурхайгаа зальдуулсан. Энэ асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандаад явж байтал Үй Жин Хуа нь Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст намайг залилан хийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгүүлэн, шалгуулсан. Энэ хэрэг нь 2 жилийн туршид шалгагдаж байгаад үнэнд гүйцэгдэж хэрэгсэхгүй болсон. Ингээд миний иргэний хэргийн шүүхэд гаргасан гомдол хэлэлцэгдээж явж байх үед Үй Жин Хуа нь намайг а.лах захиалга өгсөн байдаг. Олон жил шо.ронгоор явсан н.Наранбаяр гэдэг хүнд урьдчилгаа мөнгө төлж, миний а.мийг хө.нөөлгөхөөр захиалсан байдаг юм. Үүнийг яаж мэдсэн бэ гэхээр захиалга авсан н.Наранбаяр нь надтай холбогдож, өөртэй чинь маргаантай Хятад улсын иргэн амийг чинь хөнөөлгөхөөр надад захиалга өгсөн. Би чамайг алсан гэдэг жүжиг тоглоод өгөөч ээ, хоёулаа тохирьё. Тэгвэл би үлдэгдэл мөнгөө аваад хил гараад явмаар байна гэсэн.Тэгээд би энэ асуудлыг баримтжуулахын тулд тэгье гээд жүжиглэсэн. Ингээд н.Наранбаяр надтай уулзаж чи сайн жүжиглэсэн байна гээд, маргаашнаас нь утсаа салгаад алга болсон. Ингээд би цагдаагийн байгууллагад хандтал н.Наранбаяр нь нөгөөдөр нь Замын-Үүдийн хилээр гараад явчихсан байсан. Энэ бол 2017 онд болсон асуудал. 5 жил болж байхад цагдаагийн байгууллага шалгадаггүй. Прокурор нь ч хяналт тавьдаггүй. Цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт гээд бүгд энэ Хятад хүний гарт орчихсон. Энэ Үй Жин Хуатай хариуцлага тооцох юм бол нэлээн том мафийн сүлжээг таслан зогсоож чадна гэж би бодож байна. Энэ хүн авлига өгсөн учраас Монгол улсад мафийн толгойлогч болчихсон явж байна. Улстөрчид нь ч, хүчний байгууллага нь ч бүгд энэ хүний талд ордог. Монгол улсын хууль энэ Хятад хүнд үйлчилдэггүй. Энэ Хятадтай холбоотой хүн аминий 3 хэрэг байгаа. Бүртгэлгүй эм, тариа оруулж ирснээс болж 3 хүн ам.иа а.лдсан. Нэг нь бүр шүүгч хүн байсан. Тухайн үед эрүүгийн цагдаад хэлж байсан ч бүгд хэрэгсэхгүй болдог.Энэ Хятад хүний ард М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар байсан. Энэ Хятад иргэн М.Энхболдын аав Миеэгомбыг эмчилдэг байсан гэсэн. Надад ч өөрөө хэлж байсан. 2017 онд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд, М.Энхболд УИХ-ын дарга байсан шүү дээ. Тухайн үед би зарласан. Энэ хүмүүс хятад хүнийг хамгаалаад байна гэж. Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч н.Мөнх-Өлзий гэж хүн хурал давхцан гээд хурлыг хойшлуулж байсан. Тухайн үед би үүнийг зарлаж байсан. Хэрэв би хүн гүтгэсэн бол надад хариуцлага тооцох байсан. Гэтэл нэг нь ч утасдаагүй. Бүх баримт нь надад байгаа. Ярианы бичлэг ч бий. Тэр хүмүүстэй холбоотой бичиг, цаас нь ч бий. Ер нь уул уурхай дээр бидэн шиг жижиг компаниудад хятадууд л хөрөнгө оруулалт хийдэг. Тэр нь дандаа залилан хийдэг хятадууд орж ирдэг. Шүүх дээр ийм зүйл дүүрэн байна. Монголчууд нь хохирч үлддэг. Төр засаг нь, тэр Хөгжлийн банк нь биднийг дэмжээд явсан бол бид баяжуулах үйлдвэртэй болчихсон, эцсийн бүтээгдэхүүн гаргаад явах байсан. Шат шатандаа авлигад идэгдчихсэн учраас Монгол улс хөгжихгүй байна.” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!