Uncategorized

“Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк” дахь Эрүүл мэндийн даатгалын мөнгийг Аса Д.Дагвадорж өөрөө авсан гэв

Монголын Эрдэмтдийн Үндэсний зөвлөлийн тэргүүлэгч Ш.Түвдэнбалжир АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: “Бидний хэсэг эрдэмтэд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран ажиллаж, дархлааны уурагт бэлдмэлийг үйлдвэрлэж байгаа. Түүнчлэн ОХУ-тай хамтарч, “Спутник” вакциныг үйлдвэрлэх эхний хэлцлүүд хийгдээд явж байна. Уурагт бэлдмэлийг 1977 оноос эхлээд Монгол Улс үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Коронавирус цар тахлын үед энэ уурагт бэлдмэлийг үйлдвэрлэхэд Засгийн Газраас 200 гаран сая төгрөг гаргасан. Энэ мөнгөнд багтаан, 800-гаад тунг нойр хоолгүй ажиллаж бий болгож байгаа. Энэ үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд 10-аад тэрбум төгрөг шаардлагатай. Жилдээ 5-аас 10 сая тунг үйлдвэрлээд бүх хүнээ дархлаажуулах боломжтой. Гэтэл энэ мөнгө шийдэгдэж өгдөггүй. Тэгээд бид энэ талаар буюу нийгмийн даатгалаас зохих мөнгө гаргах боломжтой эсэхийг судалсан юм.Энэ явцад нийгмийн даатгалын маш олон тэрбум төгрөгийг банкууд дээр хуваагаад идчихсэн нь тодорхой болсон. Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар мөнгөн хадгаламж, хамтын гэрээ, харилцах дансны гэрээ гэдэг нэрийн доор “Чингис хаан” банк, “Капитал” банк, “Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк”-уудад 200 гаад тэрбум төгрөгийг байршуулчихсан, үүнийг нь хувьцаа эзэмшигчид нь хуваагаад идчихсэн, цэвэр мөнгө угаах залилангийн гэмт хэргийн үйлдэл хийчихсэн байна. Үүнийг шалгаад, энэ хөрөнгийг тэднээр төлүүлэн гаргаж, ард иргэддээ хэрэгтэй зүйлд зарцуулмаар байна. Иймээс энэ асуудлыг шалгаж өгөөчээ гэж АТГ-т хандаж байна.Би ганц жишээ хэлье.ЭМДЕГ-ын дарга байсан Ч.Алтанхуяг гэдэг хүн зөвхөн “Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк”-ы хадгаламжийн дансанд 17.5 тэрбум төгрөг, харилцах дансанд нь 4.2 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Мөн уг банкны хувьцаа эзэмшигчид нь энэ мөнгөнөөс өөрсдөө авсан асуудал байдаг. Жишээ нь : “Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк” бол дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. 56.93 хувийг нь Аса Д.Дагвадорж, 15.9 хувийг нь Нийслэлийн Засаг Дарга Д.Сумьяабазар, 15.9 хувийг н.Баярсайхан, 5.7 хувийг нь Ч.Маралмаа нар тус тус эзэмшдэг. Сонирхолтой нь улсаас авсан мөнгөнийхээ 12 тэрбумыг нь Д.Дагвадорж , 8 тэрбумыг нь Д.Сумьяабазар, 14 тэрбумыг нь н.Баярсайхан нар өөрсдөө зээлээд авчихсан байна. “Чингис хаан” банкинд бас ийм асуудал байгаа. Иймээс Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын удирдлага болон дээрх нэр бүхий банкны эздийг шалгуулахаар АТГ-т хандаж байна” гэв. Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!